Геохими
Геохими нь дэлхий болон бусад нарны аймгийн гаригууд, мөн чулуулагийн химийн найрлага, тэнд явагдах химийн үйл явц, цаг хугацаа болон орон зайн хувьд хувьсан өөрчлөгдөх Дэлхийн химийн найрлага, агаар мандал, усан мандалд үзүүлэх нөлөөг судалдаг салбар шинжлэх ухаан юм.
Геохимийн зарим салбарууд:
- Изотопийн геохими: Дэлхий дээрх химийн элементүүдийн харьцангуй болон үнэмлэхүй агуулга, тархалт, тэдгээрийн изотопийг судлана. Мөн химийн элементүүд хэрхэн яаж шилжиж байна, ямар зүй тогтолтойгоор тархаж байна гэдгийг дэлхийн янз бүрийн гүнд (царцдас, манти, усан мандалд) судлана.
- Органик геохими: Одоо болон геологийн өнгөрсөн цаг хугацаанд байсан ургамал, амьтан, тэдгээрийн үлдэгдэл, найрлага, эдгээртэй холбоотойгоор явагдах төрөл бүрийн процессуудыг судална. Хүрээлэн байгаа орчны болон усан мандалын судалгаа, мөн ашигт мaлтмалын ордын (ялангуяа газрын тос, хийн ордын) эрэл хайгуулд органик геохимийн аргуудыг өргөнөөр ашиглана.
Энэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.