GS1 Mongolia
Монгол Википедиа тавтай морилно уу, GS1 Mongolia! |
Тавтай морилно уу! Сайн байна уу, Википедиад тавтай морил! Таныг Монгол Википедиад их хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Шинээр элсэгчдэд хэрэг болж мэдэх холбоосууд: Таны Викичин байх алтан шар зам өлзийтэй байх болтугай! Хэлэлцүүлгийн хуудсууд дээр нэрээ үлдээхдээ дөрвөн долгионыг (~~~~) ашиглахаа мартав; ингэснээр таны нэр ба бичсэн он сар өдөр автоматаар тэнд бичигдэх юм. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Wikipedia:Хурал хуудсанд юм уу миний хэлэлцүүлгийн хуудас дээр асуултаа асуу. Эсвэл Hello and welcome to the Mongolian Wikipedia! We appreciate your contributions. If your Mongolian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
|
Баркод
засварлахАлдаа гаргасан байна уучлаарай, зураасан код нэрээр буцааж сэргээн, сурталчилгааны зорилго бүхий хэсгийг хассан. Хүндэтгэсэн Munkhzaya.E (talk) 11:22, 2 Арванхоёрдугаар сар 2020 (UTC)
GS1 Mongolia
засварлах“GS1 Монгол” нь төрийн бус байгууллага бөгөөд дэлхийн 160 гаруй орны 30-иад салбарын бараа, үйлчилгээнд хэрэглэгддэг GS1 систем, зураасан код буюу бар кодыг (Англи Barcode) өөрийн улс оронд хэрэгжүүлэх, нэвтрүүлэх эрх бүхий GS1 aisbl олон услын байгууллагын албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхий цорын ганц байгууллага юм.
Түүхэн замнал
Монгол улс 2003 онд GS1 aisbl-ын 101 дэхь гишүүн орноор элссэн ба GS1 aisbl -тэй хийсэн оюуны өмч, лицензийн гэрээ болон гишүүнчлэлийн гэрээгээр “GS1 Монгол” нь GS1-ын лого, тэмдэг тэмдэглэгээнүүд, 865 гэсэн угтвар дугаар бүхий зураасан кодууд, гишүүд, хэрэглэгчдийн мэдээллийн бааз, домэйн нэр, цахим болон хэвлэмэл ном, товхимол, гарын авлагууд эзэмших, ашиглах онцгой эрхтэй болсон.
2003 – 2008 хооронд GS1 систем, зураасан кодыг таниулах, бөөний болон жижиглэнгийн худалдаанд хэрэгжүүлэх олон төрлийн сургалт хөтөлбөрүүд, ном гарын авлагуудыг хэвлүүлэн нийт 643 гишүүдтэй болж GS1 – 13 стандартын кодоос гадна анх удаа GS1 стандартын Global Trade Item Number (GTIN) GS1 – 8 стандартын кодыг олгож эхлэв.
2009 оноос Олон улсын GEPIR (Global Electronic Party Information Registry) сайтад гишүүдийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж эхэлсэн. Анхны Supply chain цахим сонинг бэлтгэж эхлэв.
2010 – 2014 оноос төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэн хууль эрх зүйн орчинг бий болгон иргэний бүртгэл, эрүүл мэнд, Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын урамшууллын систем, нөөцийн мах, Хүнсний эрхийн бичиг олгох процессыг хялбаршуулах зэрэг төрийн үйлчилгээнд стандартын кодыг GS1-13, GS1-128 гэх мэт стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна.
2021 – 2024 GS1 Registry Platform буюу GS1 онлайн бүртгэлийн платформ-д нэгдэж брэнд эзэмшигч, үйлдвэрлэгчээс гарал үүсэлтэй тухайн бүтээгдэхүүний талаарх бодит, үнэн зөв мэдээллийг багтаасан мэдээллийн санг хэрэглэгчдэд нээлттэй платформ болгон өөрийн хөгжүүлсэн “GS1 Mongolia” апплейкшнээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.
Зураасан код буюу баркод
Зураасан код нь дэлхий нийтээр худалдаа, үйлчилгээнд ашигладаг глобал стандарт буюу нэг стандарт бүхий олон улсын систем юм. Иймээс Бизнесийн глобал хэл буюу The Global language of Business гэж үздэг.
GS1 систем, зураасан код нь мэдээллийн технологи дээр суурилсан тоон болон дүрс, тэмдэгтүүдээр илэрхийлэгдэх ба дэлхийн аль ч улс оронд харилцан хүлээн зөвшөөрөгддөг систем учраас GS1 гэх ба "Global standart one" гэх үгийн товчлол юм.
Стандартууд
Хамгийн өргөн хэрэглэгддэг GS1 стандарт бол GTIN бөгөөд бусад стандартуудыг танилцуулбал:
· Global Data Synchronization Network (GDSN) -
· Global Document Type Identifier (GDTI) - Бичиг баримтын төрлийг тодорхойлох глобал дугаар
· Global Individual Asset Identifier (GIAI) - Үндсэн үл хөдлөх хөрөнгийн глобал дугаар
· Global Identification Number for Consignment (GINC) -
· Global Location Number (GLN) - Байршлын глобал дугаар
· Global Product Classification (GPC) - Бүтээгдэхүүний глобал ангилал
· Global Returnable Asset Identifier (GRAI) - Дахин ашиглагдах үл хөдлөх хөрөнгийн глобал дугаар
· Global Service Relationship Number (GSRN) - Үйлчилгээний харилцааны глобал дугаар
· Global Shipment Identification Number (GSIN) -
· Global Trade Item Number (GTIN) - Худалдааны эд зүйлсийн глобал дугаар
· GS1-128
· GS1 DataBar – Датабар
· GS1 DataMatrix – Датаматрикс
· GS1 Digital Link -
· GS1 EDI
· ITF-14 – Тэмдэгт
· Serial Shipping Container Code (SSCC)
Салбарууд
Жижиглэнгийн худалдаа, өргөн хэрэглээний бараа
GS1-ийн үйл ажиллагаагаа эхэлсэн анхны салбар бол Жижиглэнгийн худалдаа, өргөн хэрэглээний бараа бөгөөд одоог хүртэл голлох салбар хэвээр байна. Өнөөдөр GS1 нь дэлхийн хэмжээнд хувцас, хүнсний бүтээгдэхүүн, CPG буюу өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, General Merchandise буюу бөөний болон жижиглэнгийн худалдаа гэсэн дөрвөн дэд салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Жижиглэнгийн худалдааны гол чиглэлүүд нь тогтвортой байдал, мэдээллийн чанар, бүтээгдэхүүнийг гарал үүслээр нь мөшгөх, үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгчдийн хоорондын уялдаа холбоо юм.
Цахим худалдааны флатформууд
Сүүлийн жилүүдэд цахим худалдааны флатформууд илүүтэй хөгжиж байгаатай уялдуулан, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагат тулгуурлан GS1 нь хайлтын системд зориулсан стандартуудыг боловсруулж, бүтээгдэхүүний үнэн зөв, бүрэн мэдээллийг дижитал хэлбэрээр өгдөг.
eBay, Amazon, Google Shopping зэрэг томоохон цахим худалдааны компаниуд вэб сайт дээр борлуулалт хийхийн тулд GS1 GTIN ашиглахыг компаниудаас шаарддаг.
Тээвэр логистик
GS1 системийн глобал стандартууд нь бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэлтийн хэлхээгээр үр дүнтэй эрсдэлгүй нийлүүлэх, тэдгээрийн тухай мэдээллийг үнэн зөв дамжуулах боломжийг хангаж байдаг. Өөрөөр хэлбэл худалдаанд оролцогч талууд тэдгээрийн түншүүдэд дараах байдлаар тусалж байдаг.
Бодит бүтээгдэхүүн, худалдааны түншүүд, байршил, логистикийн нэгжүүд, үл хөдлөх хөрөнгө, тээвэрлэлт болон үйлчилгээг дахин давтагдашгүйгээр тодорхойлох.
Мэдээллийг илүү үр дүнтэйгээр өөр хоорондоо солилцох
Нийлүүлэлтийн хэлхээн дэх бүтээгдэхүүний бодит урсгалыг мэдээллийн урсгал руу холбох.
Эрүүл мэнд
GS1 нь анх 2005 оноос Эрүүл мэндийн салбарт хэрэглэгчдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ажиллаж эхэлсэн. Тус салбарт эмнэлгүүд, эмзүйн компаниуд, эмчилгээний тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэгчид, тээвэрлэгчид болон бусад талуудыг хамтад нь нэгтгэн ажилладаг. Ингэснээр эмчилгээний алдааг бууруулж, бүтээгдэхүүний гарал үүслийг шалгах ажиллагааг сайжруулах замаар эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн стандартуудыг боловсруулах боломжийг бий болгодог. GS1 Mongolia (яриа) 07:14, 10 Зургаадугаар сар 2024 (UTC)