Зураасан код
Зураасан код эсвэл Баркод (Англи: Barcode bar - тулгуур) нь оптоэлектроникээр унших боломжтой бичгийг нэрлэх ба энэ нь төрөл бүрийн өргөнтэй, параллел зураас болон хоосон зайнаас бүрддэг.
Ерөнхий
засварлахЗураасан код нь дэлхий нийтээр худалдаа, үйлчилгээнд ашигладаг глобал буюу нэг стандарт бүхий олон улсын систем юм. Иймээс Бизнесийн глобал хэл гэж үздэг.
en:GS1 систем, зураасан код нь мэдээллийн технологи дээр суурилсан тоон болон дүрс, тэмдэгтүүдээр илэрхийлэгдэх ба дэлхийн аль ч улс оронд харилцан хүлээн зөвшөөрөгддөг систем учраас GS1 гэх ба "Global standart one" гэх үгийн товчлол юм.
GS1 систем, зураасан кодыг өнөөдөр дэлхийн 160 гаруй оронд 30-аад салбарын 2 сая гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа ашигладаг ба одоогоор 115 орон улс Бельгийн Брюссель хотноо байрлах ''GS1 олон улсын байгууллагын албан ёсны гишүүнчлэлтэйгээр See one vision, Speak with one voice, Act as one organization уриатайгаар нэг удирдлага дор нэгдэн үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Монгол улс 101 дэх гишүүн бөгөөд GS1 Монгол албан ёсны төлөөлөгч юм.
Баркодын (зураасан кодын) үүсэл хөгжил
засварлахФиладельфи дахь Дрекселийн хүрээлэнгийн төгсөх ангийн оюутан Норман Жозеф Вүүдланд орон нутгийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд арилжаа хийхэд төвөгтэй байсан үйл явцыг хэрхэн хурдасгах талаар бодож байв. 1948 онд тэрээр Майами дахь өвөө, эмээгийндээ зочилж, далайн эрэгт суун хурууны үзүүрээрээ элс самнаж байтал нэгэн бодол түүнд зурсхийн орж ирсэн нь морзе кодоор мэдээлэл дамжуулахдаа цэг, зураас ашигласантай адил бараа бүтээгдэхүүний мэдээллийг кодлохын тулд өргөн, нарийн зураасуудыг ашиглаж болно хэмээн боджээ. Түүний зохион бүтээсэн дартсын бухын нүд мэт хэлбэртэй тахин судлууд нь бүтээгдэхүүний болон үнийн мэдээллийг хангалттай агуулж чадахаар байв.
Энэ санаа нь хэрэгжих боломжтой байсан боловч тухайн үед тийм технологийг зохион бүтээх нь цаг хугацаа, зардал мөнгө их шаардаж байв. Улмаар дэвшилтэт технологи, компьютер, лазер зохион бүтээгдсэнээр энэ санаа илүү бодитойгоор хэрэгжих боломжтой болсон төдийгүй зураасан кодын систем дахин судлагдаж, жил ирэх тусам бие даан хөгжиж, боловсронгуй болсоор байжээ. 1970-аад оны эхээр IBM-ийн инженер Жорж Лорер, Вүүдландын бухын нүдэн загвараас илүү тэгш өнцөгт хэлбэрийн загвар нь илүү нягтралтай, мэдээллийг маш түргэн хугацаанд компьютерт дамжуулж чадахыг олж мэджээ.
Эцэст нь Америкийн нэгдсэн улсын бүх бүтээгдэхүүн нэг бүхий кодтой болж UPC (Universal Product Code) стандартыг батлав. Ингээд хамгийн анх 1974 оны 6-р сард АНУ-ын Охайо мужийн Трой хотын “Marsh's” супермаркетад Шарон Буканан хэмээх 31 настай шалгагч ажилтан Вриглигийн жимсний бохийг сканнердаж 0.67$-ийн үнийг автоматаар бүртгэж байжээ. Ийнхүү бохь ч зарагдаж, зураасан код бий болжээ.
Ач холбогдол
засварлахЗураасан код нь нэг хэмжээст (1D) - GS1-8, GS1-13, GS1-14, [[1]] болон хоёр хэмжээст (2D), цэгэн код QR, Datamatrix) гэсэн 2 үндсэн төрөлтэй.
Бизнесийн глобал хэл болсон зураасан код нь аливаа нэгэн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн хэлхээний бүхий л түвшинд цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж худалдааг хөнгөвчлөх гол хэрэгсэл болохын сацуу, хүнээс хамааралтай аливаа алдаа дутагдал, эрсдэлийг бууруулах гол үндсэн ач холбогдолтой. Үүнээс гадна бараа материалын нөөц, эргэлтийг хянаж, бүртгэлийг автоматжуулах замаар үйлдвэрлэл болоод бизнес процессын зардлыг бууруулах, агуулах, тээвэр логистикийн олон хүндрэлтэй асуудлуудыг хялбараар шийдэх боломжийг олох гэх мэт олон талын ач холбогдолтой.
Цахим холбоос
засварлахWiktionary: Зураасан код – Энэ үгийг тайлбар толиос харна уу |