Хэлэн Энгелманн

Хэлэн Энгелманн (Герман: Helene Engelmann, хожим Ярошка (Jaroschka) гэдэг овогтой болсон , 1898 оны 2 сарын 9 – 1985 оны 8 сарын 1) нь Австрийн уран гулгагч юм.

Хэлэн Энгелманн
Уран гулгалт
Төлөөлдөг улс:  Австри
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хэлэн Энгелманн
Төрсөн огноо 1898 оны 2 сарын 9
Төрсөн газар Вена, Австри
Нас барсан огноо 1985 оны 8 сарын 1
Нас барсан газар Вена, Австри
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Шамони 1924 Хос
Дэлхийн АШТ
Алт Стокхольм 1913 Хос
Мөнгө Сан-Мориц 1914 Хос
Алт Давос 1922 Хос
Алт Манчестер1924 Хос

Тэрээр алдарт уран гулгагч Бага Эдуард Энгелманны охин бөгөөд багаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлжээ.

1913 онд Хэлэн Карл Майстрикийн хамтаар хос гулгалтын дэлхийн аварга болсон бөгөөд 15-тайдаа дэлхийн аварга цолыг хүртсэн, хос гулгалтын төрлийн хамгийн залуу дэлхийн аварга билээ.

Хожим 1922, 1924 онд Альфред Бергертэй хамт дэлхийн аварга болсноос гадна 1924 онд анхны өвлийн олимп зохиогдоход мөн алтан медаль зүүжээ. 1930 он хүртэл хос гулгалтын төрөл Европын АШТ-д багтдаггүй байсан тул Энгелманн Европын АШТ-д оролцож үзээгүй юм.

Альфред Бергертэй хамт

Тэмцээн 1921 1922 1923 1924
Өвлийн олимп 1
Дэлхийн АШТ 1 1
Австрийн АШТ 1 1 1

Карл Майстриктай хамт

Тэмцээн 1913 1914
Дэлхийн АШТ 1 2
Австрийн АШТ 1 2