Хустайн байгалийн цогцолборт газар

Хустайн байгалийн цогцолборт газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нурууны 506 км² талбайг хамарсан байгалийн цогцолборт газар юм. Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км зайд оршино.

Хустайн байгалийн цогцолборт газар
Хустайн нуруунд бэлчиж буй тахийн сүрэг
Хустайн нуруунд бэлчиж буй тахийн сүрэг
Хустайн нуруунд бэлчиж буй тахийн сүрэг
Хустайн байгалийн цогцолборт газар (Монгол Улс)
Хустайн байгалийн цогцолборт газар (Монгол Улс)
Координат: 47° 45′ 54″ У, 105° 52′ 42″ З
Байрлал: Төв, Монгол
Ойр хот: Улаанбаатар
Талбай: 506 км²
БЦГ-т бүртгэсэн: 1998 он
Хаяг: www.hustai.mn
БЦГ-ын судалгааны төв
БЦГ-ын судалгааны төв
БЦГ-ын судалгааны төв
i3i6

УИХ-ын 1993 оны 11-р сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт газар болгожээ.

Өдгөө тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлыг 54 хүнтэй хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байна.

Анхны тахиудыг 1992 онд авчирч хамгааллын зэрэглэл ахиулсан билээ. Мөн тухайн үедээ төрийн мэдлийн газар нутгийг төрийн бус байгууллага хамгаалан менежментийг нь авч явдаг туйлын өвөрмөц бүтэцтэй цорын ганц байгууллага байсан юм. Харин өдгөө төр-төрийн бус байгууллагын түншлэлийг өргөжүүлж, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бодлого тэлэн, өөр хоёр ч газрын хамгааллын менежментийг төрийн бус байгууллагад хариуцуулаад байна.

Зорилго

засварлах

Хустайн байгалийн цогцолборт газрын экосистемийн унаган төрхийг алдагдуулалгүйгээр хадгалан хамгаалж, дэлхийд нэн ховордсон зэрлэг адуу-тахийг сэргээн нутагшуулж, байгальд бие даан амьдрах чадвартай популяци бий болгон, байгалийн аялал жуулчлалд түшиглсэн санхүүгийн тогтвортой эх үүсвэр, нутгийн иргэдийн идэвхтэй оролцооны тусламжтайгаар тус газрын орчны бүсийг урт удаан хугацаанд хамгаална.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Хустайн байгалийн цогцолборт газар – Викимедиа зураг, бичлэг, дууны сан