Хурган намнаа (Ficedula parva) нь Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд зүүн Европ, төв Азид нутаглах ба өмнөд Азид өвөлждөг.

Хурган намнаа
Ficedula parva albicilla
Ficedula parva albicilla
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Ficedula, Намнаа
Зүйл: F. parva
Латин нэр
Ficedula parva
(Bechstein, 1792)
Энэтхэгт.
Ficedula parva

Азийн дэд зүйл болох Ficedula parva albicilla нь саарал хүрээтэй улаан хоолойтой ба жиргэх дуу нь өөр юм. Биеийн урт 11-12 см. Үржлийн улиралд эрэгчин намнаа бор нуруу, цагаан хэвлий, саарал толгой, улбар шар хоолойтой байна. Хошуу нь хар ба нисэж байхдаа хорхой шавьж барьж идэхэд зохилдсон өргөн, хурц үзүүртэй ажээ. Сүүлний гадаад өдний уг нь цагаан.

Үржлийн бус үед эрэгчин, эмэгчин, залуу шувууд нь бор толгойтой, хоолой нь тод шар өнгөгүй болдог.

Хурган намнаа голдуу усны ойролцоох навчит модон ой зэрэгт таарна. Тэд модны нүхэнд үүр засаж, 4-7 өндөг гаргадаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Хурган намнаа (Ficedula parva) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан