Хулуйхан[1] бол Чингис хааны ууган хүү Зүчи ханы том охин юм. Түүнийг багад нь Хэрэйдийн Тоорил ханы хүү Сэнгүмийн хүү Тусахад өгөхөөр тохирч байсан ч, улс төрийн шалтгаанаар цуцлагдаж байлаа. 1207 онд Чингис хааны зарлигаар Зүчи хан баруун гарын их цэргийг удирдаж, хойд зүгийн Ойн иргэд, Хорь түмэд, Баргужин төхөм, Киргиз тэргүүтэй олон улс, аймгийг дагуулж ирэх үед, Хулуйханыг Ойрад аймгийн тэргүүлэгч Хойд овгийн Худуга бэхийн хүү Иналчид хатан болгож соёрхов. 1236 онд Өгэдэй хааны зарлигаар Янь ань фугийн ёнгор нэхэж татвар төлдөг 9796 өрх айлыг хишиг болгон өгчээ.

Хулуйханаас Үлэдү гэх нэг хүү төрсөн. Үлэдү нь хожим Нэгүдэй, Ахутөмөр гэх хоёр хүүтэй болжээ. Тэд нар Юань улсын Сү ван Гончигийн цэргийн жанжид байлаа.

Мөн үзэх

засварлах
  1. Түүний нэрийг Монголын түүхийн ном сударт Хулуйхан, Олуйхан, Холуйхан гэж бичсэн байдаг. Харин Хятад сударт Далуйхан, Хуолу гэх мэтээр ялгамжтай бичсэн байна.