Сэнгүм бол Хэрэйдийн Ван ханы хүү юм. Түүний жинхэнэ нэрийг "Нилха Сэнгүм" гэдэг байв. Энэ нь эрх танхил өссөн, дураараа гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Сэнгүм нь Ван ханы залгамжлагч болох ёстой хүн байв. Тэрээр Хэрэйд улсыг Чингис хааны эсрэг хандуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэж болно. Рашид Ад Диний "Судрын чуулган"-д тэмдэглэснээр Хэрэйд улсыг Чингис хаан эзлэн авсны дараа Сэнгүм дорнод Түркестанд зугтаж очоод алагдсан ажээ.