Хуан Перон
Хуан Доминго Перон (испани. Juan Domingo Perón, 1895 оны 10-р сарын 8-нд Лобос хотод төрсөн — 1974 оны 7-р сарын 1-нд нас барсан) — Аргентины цэргийн болон төрийн зүтгэлтэн, 1946-1955 он болон 1973-1974 онд Аргетины Ерөнхийлөгч байсан.
Намтар
засварлахХуан Доминго Перон 1895 оны 10-р сарын 8-нд Буэнос-Айрес мужийн Лобос хотод төрж, 16 настайдаа цэргийн сургуульд элсэн орсон; Цэргийн дээд сургуулийг төгсөөд дараа нь цэргийн түүхийн багш болсон байна.
1930 онд тэрээр ерөнхийлөгч Хиполито Йригойеныг түлхэн унагаахад оролцсон.
1936-1937 онд Чилид Аргентины ЭСЯ-нд цэргийн атташе байсан.
1939-1941 онд Италид Бенито Муссолини-тэй уулзаж, фашизмын үзэл суртлыг сонирхож эхэлсэн байна.
Улс төрийн замнал
засварлах1941-1943 онд цэргийн нууц булгэмийн удирдагчдын нэг байсан. 1943 оны 6-р сард офицеруудын бүлэг төрийн эргэлт хийсэн байна. Тэрээр Цэргийн дарангуйллын үед Хөдөлмөрийн сайд (1943–1944), Цэргийн сайд, Дэд ерөнхийлөгч (1944–1945) байжээ. Мөн энэ үеэр нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр боловсруулсан байна. 1945 оны 10-р сард түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, шоронд хорисон юм. Түүнийг дэмжин гарч ирсэн ажилчдын олон нийтийн жагсаалын ачаар түүнийг шоронгоос сулласан байна.
Тэрээр 1946 онд болон 1952 онд ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Пероны эдийн засгийн хөтөлбөр нь Аргентины аж үйлдвэржилт, өөрийгөө тодорхойлоход илүү их анхаарал хандуулсан тул консерватив үндсэрхэг үзэлтэй олон фракцууд болон ажилчин ангийн томоохон хэсэг хоёулаа дэмжигджээ. Хуан Пероны анхны эрх барих үед гадаадын хөрөнгийн нөлөөллийг хязгаарлах, эх орныхоо байгалийн баялгийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн томоохон арга хэмжээ авч, эдийн засгийн стратегийн салбаруудыг хяналтад авч чаджээ. Фидель Кастрогийн тэмдэглэснээр: “Армийн офицер Перон ажилчдын оролцоотойгоор улс орныхоо төлөө бие даасан бодлого боловсруулан хэрэгжүүлж чадсан. Цус урсгасан цэргийн эргэлтээр түүнийг түлхэн унагаж, 1955-1973 он хүртэл цөллөгт байсан” гэжээ. Пероны анхны бүрэн эрхийн хугацаанд түүний эхнэр Эва Перон (ихэвчлэн "Эвита" гэгддэг) улс үндэстэнд улс төрийн болон оюун санааны асар их нөлөө үзүүлж, улс төрийн мэдэгдэл хийж, буяны ажил хийж, олон нийтийн амьдралд идэвхтэй оролцдог байв. Энэ хугацаанд Европын олон улс төрийн цагаачид, тэр дундаа нацистууд Аргентинд орогнож байсан байна.
1973 онд тэрээр эх орондоо эргэн ирж, 9-р сарын 23-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд 61,85 хувийн санал авч ялалт байгуулж, засгийн эрхэнд гарчээ. Түүний гурав дахь эхнэр Мария Эстела Мартинес де Перон (Изабел нэрээр илүү алдартай) түүнтэй хамт дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Тэрээр 1974 оны 7-р сарын 1-нд "Кинта-де-Оливос" харшид зүрхний шигдээсээр нас баржээ. Нас барсан тухай мэдэгдлийг түүний бэлэвсэн эхнэр, дэд ерөнхийлөгч Мария Эстела Мартинес де Перон хийсэн ажээ.
Түүнийг нас барсны дараа Мария Эстела Мартинес де Перон тус улсын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн албан тушаалд очжээ. Эдийн засгийн асуудал нэмэгдэж, улс төрийн тогтворгүй байдал нь ажил хаялт, улс төрийн хулгай, партизаны дайнд хүргэсэн. 1976 он гэхэд засгийн газар даалгавраа биелүүлэхээ больсон тул 1976 оны 3-р сарын 24-нд Мария Эстела Мартинес де Перон цэргийн эргэлтээр эрх мэдлээ алджээ.
Сонин баримтууд
засварлах- Пероны өвөг дээдсүүд эцгийнхээ талаар: Итали, Шотланд (тус бүр 25%) ба Баскууд (50%), эхийнх нь тал - Испаничууд байжээ.
- Түүний хоёр дахь эхнэр Эва Пероны амьдрал нь Томас Элой Мартинезийн "Гэгээн Эвита" роман, "Эвита" мюзикл, ижил нэртэй киноны сэдэв болсон.
- Пероны гурав дахь эхнэр Изабель Мартинес де Перон дэлхийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.