Фидель Кастро
Фидель Алехандро Кастро Рус (Испани: Fidel Alejandro Castro Ruz ( audio), 1926 оны 8-р сарын 13-нд төрсөн- 2016 оны 11-р сарын 26-нд нас барсан) нь Кубын улс төрийн зүтгэлтэн бөгөөд ерөнхийлөгч байсан.[2] Тэрээр Кубын хувьсгалын гол удирдагчдын нэг байсан бөгөөд 1959 оны 2-р сараас 1976 оны 12-р сар хүртэл Бүгд Найрамдах Кубын Улсын хувьсгалт Засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байгаад БНКУ-ын Төрийн зөвлөлийн болон Сайд нарын Зөвлөлийн тэргүүний албыг 2008 оны 2-р сарыг хүртэл хашсан юм. Мөн тэрээр Кубын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргыг 1961 оноос 2011 он хүртэл хашжээ.
Фидель Кастро Fidel Alejandro Castro Ruz | |
Бүгд Найрамдах Куба Улс
Кубын Коммунист Намын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1965 оны аравдугаар сарын 3 – 2011 оны дөрөвдүгээр сарын 19 |
---|---|
Бүгд Найрамдах Куба Улсын 22 дахь ерөнхийлөгч
| |
Бүрэн эрхийн хугацаа: | 1976 оны арванхоёрдугаар сарын 2 – 2008 оны хоёрдугаар сарын 24 |
Дэд ерөнхийлөгч: | Анхны дэд ерөнхийлөгч: Раул Кастро |
Төрсөн: | 1926 оны наймдугаар сарын 13 Куба улс, Ольгин аймаг, Биран |
Нас барсан | November 25, 2016 Куба, Хавана | (90 насалсан)
Улс төрийн нам: | Кубын Коммунист нам |
Эхнэр (нөхөр): | Мирта Диас Баларт (1948-1955) Делив Сото де Вилла(1980-) |
Хүүхэд: | хүү: Фиделито, Алекс, Александр, Алехандро, Антонио охин: Алина, Анхелита[1] Francisca Pupo[1] |
Төгссөн сургууль: | Хаваны Их сургууль |
Мэргэжил: | Хуульч |
Шашин: | Атеизм |
Гарын үсэг |
Намтар
засварлахКастро чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд хуульчийн мэргэжлээр суралцжээ. Хаваны Их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Кастрог улс төрд хөл тавих үед Америкийн Нэгдсэн Улсыг дэмжигч Фульхенсио Батиста төрийн эрхийг гартаа авч, улс оронд нь харгис дэглэм ноёрхож байв. Харгис дэглэмийн эсрэг Кастро тэмцэл өрнүүлэхэд хүч мөхөсдөж байжээ.[3] 1953 оны Монкада хуаран руу дайралт бүтэлгүйтэж баригдаад шүүхээр яллагдсан ч удалгүй чөлөөлөгдсөн юм. Тэр Мексикт очин Батистын засгийн газрыг түлхэн унагаж Кубад эрх мэдлээ тогтоохын төлөө тэмцэгчдийг хүрээлүүлж бэлтгэл хангаж байгаад 1956 оны 12-р сард Кубад ирэн тэмцлээ эхлүүлжээ.[4][5]
1959 оны 1-р сарын 1-нд Кубад хувьсгал ялж[6] Батистын дарангуйлал унаж[7], удалгүй Кастро БНКУ-ын ерөнхий сайд болсон ажээ.[8] Тэр 1961 онд Кубын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болж Кубыг нэг намын тогтолцоот социалист төрийн статустай болгон өөрчлөв. 1976 онд Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн тэргүүнээр томилогджээ. Түүнчлэн тэрбээр Кубын Хувьсгалт армийн тэргүүн командлагчийн албыг хашиж байв.
Нарийн гэдэсний хагалгаа хийлгэх үедээ урьд нь мэдэгдээгүй дуншиж байсан хоол боловсруулах эрхтний өвчнийг илрүүлэн[9] эрчимт эмчилгээ хийлгэх шаардлага байсан тул өөрийн дүү, анхны дэд ерөнхийлөгч Раул Кастрод 2006 оны 7-р сарын 31-нд өөрийн гол удирдах албан тушаалаа шилжүүлжээ. Ф.Кастрогийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж улс орны тэргүүнээр цаашид ажиллах боломжгүй болсон тул бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосоноос хойш тав хоногийн дараа[10][11] буюу 2008 оны 2-р сарын 24-нд Раул Кастро Үндэсний Ассемблейд сонгогдсоноор Кубын ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.[12] Сүүлд 2011 оны 4-р сарын 19-нд Намын даргын суудлаа мөн өгсөн байна.
Бага нас
засварлахФ.Кастрогийн эцэг- Анхель Кастро Аргис (1875—1956), Испаниас ирсэн цагаач, Кубад ирээд газар тариалан эрхэлж баяжсан, Эх- Лина Рус Гонсалеc (1903—1963) эцэг Касторгийн газар тариаланд тогоочоор ажиллаж байсан. Тэрээр Анхель Кастрогийн 5 хүүхдийг төрүүлсэний дараа түүнтэй гэрэлсэн байна. Кастрогийн эцэг эх нь боловсролгүй хүмүүс байсан ч хүүхдүүддээ сайн боловсрол олгохыг хичээдэг байжээ. Фидель хүү багаасаа юмыг их сайн цээжилж гайхалтай ой тогтоолттой байсан тул сургуульд маш сайн сурдаг байсан байна.
Залуу нас
засварлах1941 онд "Белен" шашны коллежид элсэн сурсан байна. Түүний багш Лоренто:- "Фидель их зорилго тэмүүлэлтэй, нэр хүндэд дуртай хүүхэд байсан" гэж сүүлд түүнийг тодорхойлсон байна. Фидель байнга зодоонд оролцож, гар буутай явдаг байсан гэдэг. 1945 онд Фидель коллеж дүүргээд Хаваны Их сургуулийн эрх зүйн ангид орж суралцаад 1950 онд төгссөн байна. Оюутан ахуйдаа их даруухан амьдарч хувьсгалч Хосе Марти, Бенито Муссолини, Владимир Ленин, Иосиф Сталин, Лев Троцкий, генерал Примо де Риверу нарын ном зохиолыг шимтэн уншдаг байжээ. Адольф Хитлерын «Mein Kampf» -ыг судалж айжээ. Энэ үед коммунистуудад төдийлөн сайн байгаагүй байсан. Нэг удаа тэрээр "Намайг Сталин болох юм бол би одоо ч коммунист болоход бэлэн байна" гэж байжээ.
Их сургуулиа дүүргээд Хавана хотод хувийн өмгөөлөл эрхэлж ядуучуудад хууль эрх зүйн тусламж үзүүлдэг байсан байна.
Хувьсгалчид
засварлах1950 оны сүүлчээр "Кубын ард түмний нам" /Ортодокс-шашны/-д элсэж 1952 оны парламентын сонгуульд намаасаа нэр дэвшихээр болж байсан боловч 1952 оны 3-р дугаар сарын 11-нд Фульхенсио Батиста цэргийн эргэлт хийж Конгрессыг тарааж төрийн эрхийг авсан юм. Фидель Кастро төрийн эргэлт гарсан өдрөөс л хувьсгалчдын эхний эгнээнд тэмцэж эхэлсэн байна.
Батистагийн Засгийн эсрэг тэмцлийн явцад түүний элссэн «Ортодоксчуудын» нам тарахад Кастро тус намын хэсэг гишүүдийг удирдлага доороо нэгтгэж Батистын дэглэмийг унагахын төлөө тэмцэлээ эхлүүлсэн байна. Фидель Кастро болон түүний нөхөд Сантьяго-де-Куба дахь Монкада болон Баямо хот дахь цэргийн ангиудыг эзлэхээр шийджээ. Энэ санаагаа гүйцэлдүүлэхээр жил орчим бэлдэж 1953 оны 7-р сарын 25-нд Сантьяго-де-Куба орчим Сибоней эдлэнд маш нууцаар 165 нөхөд цугларч "Эрх чөлөө эсвэл үхэл" гэж уриа гаргаж байжээ. Монкада Цэргийн ангийг эзлэх ажил бүтэлгүйтэж дүү Рауль болон Фидель Кастро нар баригдаж шоронд 15 жилийн хоригдох ял шүүхээс авсан байна.
1955 оны 5-р сарын 15-нд Кастро 22 сар шоронд суусны эцэст бүх нийтийн өршөөлөөр суллагдаад 2 сарын дараа Мексик руу цагаачилсан байна.
Мексикт Фидель "7 дугаар сарын 26-ны хөдөлгөөн" зохион байгуулж Батистаг түлхэн унагаах бослогод идэвхитэй бэлдэж эхэлсэн ажээ.
1956 оны 11-р сарын 25-нд Фидель тэргүүтэй кубын хувьсгалчид /тэдний дотор аргентины эмч Эрнэсто Че Гевара байсан/ «Гранма» нэртэй моторт завиар Куба аралыг зорьсон түүхтэй.
Хувьсгал
засварлахМексикт байгуулагдсан хувьсгалчдын бүлэг Кубын зүүн өмнөд хэсэгт орших Сьерра Маэстра ууланд буух ёстой байсан ч ажиллагаа амжилтгүй болж тэдэн рүү цэргүүд дайрч, олон хүн алагдсан бөгөөд олзлогдсон юм. Хоёр жижиг бүлгүүд амьд үлдэж, хэд хоногийн дараа ойд тохиолдлоор уулзсан байна. Эхэндээ тэд хангалттай хүч чадалтай байгаагүй юм. Хувьсгалчид газрын шинэчлэлийг тунхаглаж, газар тариаланчдад газар тарааснаас болж үйл явдлын шийдвэртэй эргэлт гарсан тул ард түмэн асар ихээр дэмжиж, хөдөлгөөн нь хүч чадлаа нэмэгдүүлж, Фиделийн цэргүүд хэдэн зуун дайчинтай болсон юм. Батиста хувьсгалт бослогчдыг дарахын тулд хэдэн мянган цэргүүд хөдөлгөсөн тэдний хэдэн мянга нь хувьсгалчдын талд орж, үүний дараа хувьсгал улам хурдацтай явсан юм. 1957-1958 онуудад зэвсэгт босогчдын ангиуд партизаны дайны тактикийг баримтлан хэд хэдэн том жижиг ажиллагаа явуулж байсан юм. Үүний зэрэгцээ партизаны ангиудыг бослогчдын Арми болгон өөрчилж, ерөнхий командлагчаар нь Фидель Кастро болсон юм.
Төрийн эрхэнд
засварлах1959 оны 1-р сарын 1-нд босогчдын арми Хавана хот руу орж ирсэн. Батистаг түлхэн унагсанд нийслэлийн хүн ам баяртай хүлээж авсан байна. Тэр өдөр Батистагийн улс төрийн өрсөлдөгчид шинэ Засгийн газар байгуулж Мануэль Уррутиа түр Ерөнхийлөгч, либерал хуульч Миро Кардона Ерөнхий сайд болж 1-р сарын 8-нд Цэргийн сайдаар Фидель Кастро томилогдсон байна. Гэвч тэрээр Засгийн газарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээ нэн даруй мэдэгдсэн байна. Үүний дараа 2-р сарын 15-нд Ерөнхий сайд Миро Кардона огцорч, Фидель Кастро Засгийн газрын шинэ тэргүүн болжээ. 1959 оны 6-р сард тэрээр өмнө нь төлөвлөөд байсан чөлөөт сонгуулийг цуцалж, үндсэн эрхийг баталгаажуулсан 1940 оны Үндсэн хуулийн үйл ажиллагааг зогсоож, зөвхөн өөрийн зарлигаар улс орноо удирдаж эхэлсэн байна.
Фидель Кастро Кубын хувьсгалт засгийн газрыг АНУ түлхэн унагаах оролдлого хийсний дараа улс орноо социалист хөгжлийн замд шилжсэнээ зарласан байна. 1961 оны 4-р сарын 16-нд Америкууд Кубыг бөмбөгдсөний хохирогчдыг оршуулах ёслол дээр Фидель дараах үгийг хэлжээ: "Нөхөр ажилчид, тариачид аа, манай хувьсгал бол ядуучуудын хүч, ядуусын ашиг сонирхлын төлөө социалист ардчилсан, ядуучуудын хувьсгал юм".
Хувьсгалыг хамгаалахын тулд олон мянган тооны цагдаагийн газар байгуулж Фидель голчлон америкчуудын эзэмшдэг томоохон аж ахуйн нэгж, банкуудыг улсын өмч болгож байгаагаа зарласан байна.
- 1965 онд "7-р сарын 26-ны хөдөлгөө"-нийг Кубын Социалист хувьсгалын нэгдсэн нам болгон өөрчилсөн.
- 1965 оны 10-р сарын 1 - Намыг Кубын Коммунист нам гэж нэрлэж, Кастро намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдов.
- 1976 оны 12-р сарын 2 - Кубын Төрийн зөвлөлийн дарга болсон байна.
Ф.Кастрогийн амь насанд халдах оролдлогууд
засварлахФидель Кастрогийн амьдралын туршид олон удаа амь насанд нь халдах оролдлогууд болсон юм. Түүний амийг хөнөөх 638 оролдлогын цаана Америкийн засгийн газар, Америкийн мафийн бүлгүүд болон Гаванагийн алдартай казино, эмсийн хүрээлэнгүүдийг эзлэн авсанд сэтгэл дундуур байсан Кастрог эсэргүүцэгч кубачууд байсан юм . Д.Эйзенхауэрыг АНУ-ын ерөнхийлөгч байх үед Кастрогийн амь насанд халдах оролдлого 38 удаа, Ж.Кеннеди - 42, Л.Жонсон - 72, Р.Никсон - 184, Ж.Картер - 64, Р.Рейган - 197, Ж.Буш - 16, Б.Клинтон - 21. АНУ-ын хувьд Кастро устгах нэг төрлийн гол хүсэл болсон: Тэд санаагаа гүйцэлдүүлэхийн тулд хортой тамхи, сүрьеэгийн нян бүхий усан доор хэрэглэх баг, бейсболын бөмбөг, тариурын үзэг гэх мэт олон янзын арга хэрэглэж байсан гэдэг юм.
Гадаад бодлого
засварлахКуба улс Америкийг байнга эсэргүүцдэг байснаас гадна дэлхийн олон дайнд оролцсон байна. Фидель Кастро АНУ-тай тулалдахаар өөрийгөө хязгаарлаагүй; тэрээр гуравдагч дэлхийн олон орны Зөвлөлтийг дэмжигч хувьсгалт хүчинд идэвхтэй тусалсан байдаг. Кубын арми байнгын 110 мянган цэргийн албан хаагчаас гадна 145 мянган бэлэн нөөцийн цэргүүдтэй байжээ. Нөөц болон сайн дурын хүчний нэг сая орчим эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан. Ангол руу 57 мянга, Этиоп руу 5 мянга, Өмнөд Йемен, Ливи, Никарагуа, Гренада, Сири, Мозамбик, Гвиней, Танзани, Хойд Солонгос, Алжир, Уганда, Лаос, Афганистан, Сьерра-Леон руу цэргээ илгээж байсан. Кубын гадаад бодлогыг бодит айдалд ЗХУ тодорхойлж, зэвсэгт мөргөлдөөнд оролцох тоног төхөөрөмж, цэрэг илгээх, цэргийн ангиудын төлбөр, офицеруудын сургалтын төлбөрийг ЗХУ санхүүжүүлж байсан юм.
Түүний бичсэн номнууд
засварлахГанчаарчлан болон хамтран оролцсон бүтээлүүд
- Хямралын хөрөнгөт ёс: Дэлхий ба өнөөгийн улс төрийн байдал, Ocean Press, 2000, ISBN 1-876175-18-4
- Че: Дурдатгал, Ocean Press, 2005, ISBN 1-920888-25-X
- Уулзвар руу Куба, Ocean Press, 1997, ISBN 1-875284-94-X
- Фидель Кастро: Миний амьдрал: Өөрийн намтраа өгүүлэх нь, Scribner, 2008, ISBN 1-4165-5328-2
- Лектор Фидель Кастро, Ocean Press, 2007, ISBN 1-920888-88-8
- Миний өмнөх он жилүүд, Ocean Press, 2004, ISBN 1-920888-09-8
- Фидель ба Шашин: Фрай Беттотой Марксизм ба шашны онолын талаар хүүрнэлдсэн нь, Ocean Press, 2006, ISBN 1-920888-45-4
- Плаяа Гирон: Гахайнуудын булан : Америкт Вашингтоны цэргийн хүч ялагдсан нь, Pathfinder Press, 2001, ISBN 0-87348-925-X
- Улс төрийн хөрөг: Фидель Кастрогийн түүхэн үйл хэргийг эргэцүүлэх нь, Ocean Press, 2008, ISBN 1-920888-94-2
- Гаванагийн тунхаг, Verso, 2008, ISBN 1-84467-156-9
- Фидель Кастрогийн шоронгоос бичсэн захидал, Nation Books, 2007, ISBN 1-56025-983-3
- Дайн, арьсны өнгөөр ялгаварлах үзэл ба шударга эдийн засаг: Хөрөнгөтний ёс сүйрсэн нь, Ocean Press, 2002, ISBN 1-876175-47-8
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 CANF.org
- ↑ http://www.telegraph.co.uk/news/worldnews/1579166/Fidel-Castro-resigns-as-president-of-Cuba.html
- ↑ DePalma, Anthony (2006). The Man Who Invented Fidel. Public Affairs.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|month=
(help) - ↑ Bockman, Larry James (1984). "The Spirit Of Moncada: Fidel Castro's Rise To Power, 1953 - 1959". Татаж авсан: 2006-06-13.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(help); Unknown parameter|month=
ignored (help) - ↑ Sweig, Julia E. (2002). Inside the Cuban Revolution. Harvard University Press. ISBN 0-674-00848-0.
- ↑ Audio: Cuba Marks 50 Years Since 'Triumphant Revolution' by Jason Beaubien, NPR All Things Considered, January 1, 2009
- ↑ Encyclopædia Britannica. "Encyclopedia Britannica entry for Fulgencio Batista". Britannica.com. Татаж авсан: 2010-01-13.
- ↑ "1959: Castro sworn in as Cuban PM". BBC News. 1959-02-16. Татаж авсан: 2006-06-06.
- ↑ "Spanish newspaper gives more details on Castro condition". CNN. Татаж авсан: 2007-01-17.
- ↑ Castro, Fidel (February 19, 2008). "Mensaje del Comandante en Jefe" (PDF). Granma (Spanish хэлээр). Archived from the original (PDF) on 2006-11-24. Татаж авсан: 2008-02-19.
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Castro, Fidel (February 19, 2008). "Message from the Commander in Chief". Granma. Archived from the original on 2009-01-05. Татаж авсан: 2008-02-24.
- ↑ "Raul Castro named Cuban president". BBC. 2008-02-24. Татаж авсан: 2008-02-24.
Raul, 76, has in effect been president since and the National Assembly vote was seen as formalising his position.
Цахим холбоос
засварлах- Фидель Кастро
- Фидель Кастрогийн хэлсэн үгнүүд 6 улсын хэл дээр
- Фидель Кастрогийн түүх Marxists Internet Archive дахь.
- Кастрогийн илтгэлүүдийн цоморлиг
- "We Don't Hope for Favors from the Worst of Empires"
- "Where Have All the Bees Gone?"
- "In Spite of Everything: Reflections on the Pan-American Games"
- "Time for an Alliance of Civlizations Against Empire"
- СССР TV: "Fidel Castro meets L.Brezhnev (USSR) (1974)" on Зөвлөлтийн телевизүүдийн фортал (Орос хэл дээр)
- Фидель Кастрогийн тухай
- Кастро: Өмнөх жилүүд (1953–1961) - LIFE сэтгүүл
- Фидель Кастро: Босогчоос Ерөнхийлөгч хүртэл - NPR
- Фидель Кастрогийн таван арван жил - Вашингтон Пост
- Артур Миллер: Кастротой танилц (The Nation) 2003-12-03
- BBC: Фидель Кастро: Зургаар өгүүлэх амьдрал
- BBC Video: Фидель Кастро Че Гверагийн багад амьдарч байсан гэрт зочилсон нь
- PBS American Experience
- Куыйн хувьсгалтай холбоотой гар бичмэл, архивууд, Йелийн Их сургуулийн номын сан]]
- Кубын Дийна Страйкерийн авсан гэрэл зурагнууд, 1963-1964, Дюкийн Их сургуулийн цахим номын сан
- New York Times: Фидельтэй гурван өдрийг өнгөрүүлсэн нь
Фидель Кастро Ерөнхийлөгчийн албанаас буусан нь
- NPR Audio: [1]
- The Guardian: Фидель Кастрогийн зурагнууд
- The Guardian: "The Fidel I Think I Know" Габриал Гарсиа Маркуез, 2006-08-12
- Вашингтон Пост: Fidel Castro Will Always Lead Cuba, Locals Say February 22, 2008