Хорлоогийн Цэвлээ

Хорлоогийн Цэвлээ (1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ямбатын өврийн бага хөгнийн аманд төрсөн) - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Радио, телевизийн Улсын хорооны дарга бөгөөд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн захирлаар 1990 онд ажиллаж байсан, Монголын сэтгүүлзүйн их мастер, нэрт зүтгэлтэн юм.

Х.Цэвлээ 1941 онд Бөмбөгөр сумын бага сургуульд орж 1945 онд төгсөн, улмаар 1945 онд Баянхонгор аймгийн 7 жилийн дунд сургуульд дэвшин суралцаж 1948 онд дүүргэсэн.

1948-1950 онд Бөмбөгөр сумын бага сургуульд багш.

1951 онд Бөмбөгөр сумын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байхдаа МХЗЭ-ийн XII их хурлын төлөөлөгчөөр оролцож байсан.

1955 оны намар аймгийн МАХН-ын Хорооны зааварлагч.

1956 онд Баянхонгор аймгийн “Лениний зам” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга.

1960 онд Баянхонгор аймгийн АДХГЗ-ны соёлын хэлтэсийн даргаар томилогдон ажиллаж байсан.

1970-1972 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцаж төгссөн.

1972-1980 он хүртэл МАХН-ын Төв хорооны лектор-суртал-нэвтрүүлэгч.

1980-1990 онд “Үнэн” сонины I орлогч эрхлэгчээр томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгчээр хавсран ажиллаж байжээ.

1990-1992 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн гишүүн, Мэдээлэл радио телевизийн Улсын хорооны дарга, Монголын радио телевизийн ерөнхий захирал. 

1992-1996 онд “Засгийн газрын мэдээ” сониныг үүсгэн байгуулж эрхлэгчээр нь 5 жил ажиллаад 1996 онд тэтгэвэрт гарсан байна.

Уран бүтээл

засварлах
  1. Хэнзхэн сарнайн өчил 2000 он
  2. Дээлтэй судар 2005 он
  3. Миний сэтгүүл зүй 2004 он
  4. Бөмбөгөр 2005 он
  5. Үнэн 20000  2004 он
  6. Хангай нуруу шиг хүмүүс 2005 он
  7. Амьдрал бидэн хоёр 1999 он
  8. Зүрхний бичээс 2003 он
  9. Сэтгэлийн өчил 2004 он
  10. Өвөөгийн жор 2007 он
  11. Хөх утаа 2007 он
  12. Ээж бидэн хоёр 2007 он
  13. Монгол малчин /Ц.Балхаажавын хамт/ 2008 он
  14. Зүүд биш амьдрал 2008 он
  15. Монгол сэрлээ 2009 он
  16. Нүцгэн үнэн 2009 он
  17. “Миний сэтгүүл зүй” 2р дэвтэр 2010 он
  18. Нийтлэлийн тухай яриа 2008 он
  19. Нийтийн ахуй үйлчилгээ далан жилд
  20. Социалист аж төрөх ёс 1976 он
  21. Шашингүйн хүмүүжил ба социалист аж төрөх ёс 1979 он
  22. Ээж бидэн хоёр 2 дахь дэвтэр  2011 он
  23. Ц.Намсрайн шилдэг нийтлэлүүд 2011 он
  24. Х.Цэвлээ шилдэг нийтлэлүүд 2011 он
  25. Дээлтэй судар 2 дахь боть 2011 он.

Жүжиг, кино

засварлах
  1. Гээгдсэн түлхүүр 1962 он
  2. Хүргэн /Д.Жигжидсүрэнгийн хамт бичсэн Баянхонгор аймгийн соёл урлагийн арав хоногт зориулсан жүжиг/ 1967 он
  3. Сониндумаа 1970 он
  4. Ээж бид хоёр /Баримтат нийтлэлийн кино Э.Одгэрэлийн хамт/

Тэрбээр МСНЭ-ийн гүйцэтгэх хорооны гишүүн, ахмад сэтгүүлчдийн клубын тэргүүн, “Их Монгол” дээд сургуулийн сэтгүүл зүйн тэнхимд зөвлөх багшаар ажилладаг. МАХН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүлэгч гишүүний сонгуульт үүрэг хүлээдэг. “Глоб интернэшнэл” ТББ-ын  үүсгэн байгуулагч ажээ.

Тэрээр 2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавъяат зүтгэлтэн, Алтан гадас одон, Ардын Хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ой, Чингисийн 800 жил, Халх голын ялалтын 30 жилийн ойн медаль, Хэвлэл мэдээллийн тэргүүний  ажилтан, МСНЭ-ийн хүндэт медаль, МСНЭ-ийн дээд шагнал Ц.Намсрайн нэрэмжит редакторын шагнал, Цэвээний нэрэмжит сэтгүүлчийн шагнал, Засгийн газрын хүндэт өргөмжлөл, МАХН-ын ахмад зүтгэлтэн, “Ард түмний төлөө” медаль, хүндэт тэмдэг, тусгаар тогтнолын одонгоор шагнуулсан.