Бөмбөгөр сум
Бөмбөгөр (ᠪᠥᠮᠪᠦᠭᠡᠷ) гэж Баянхонгор аймгийн сум бий. Бөмбөгөр сум 1924 онд байгуулагдсан. Баянхонгор аймгийн баруун хэсэгт 100 км-ийн зайд оршдог. Монгол орны хамгийн анхны хуурай газрын дурсгалыг хадгалж үлдсэн сонин содон эх нутаг бол Бөмбөгөр нутгаа6 2500 сая жилийн настай боржин чулуу, бараг 2 тэрбум настай гантиг чулуу тус сумын Жугамын ам гэдэг газраас олджээ.
Бөмбөгөр сум
ᠪᠥᠮᠪᠦᠭᠡᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Баянхонгор |
Сумын төв | Задгай |
Газар нутаг | |
• Нийт | 3,044 км2 (1,175 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,365 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Хорлоогийн Цэвлээ Бөмбөгөр сумаас төрсөн анхны Соёлын гавъяат зүтгэлтэн, анхны Хөдөлмөрийн баатар хүн юм.
Бөмбөгөр сумын дунд сургуулиас Хомоолын Мишгээ, Сандагийн Самдан, Нүржавын Баатар, Бумбасын Сосорбарам, Тагалдарын Лувсан хэмээх анхны таван багш төржээ.