Херат

(Херат хот-с чиглүүлэгдэв)

Хера́т (персээр هرات [Herāt], оросоор Гера́т, англи латинаар Herat) — Афганистан улсын баруун умард хэсэгт орших Херат аймгийн төв, 397,456 хүнтэй тус улсын гурав дахь том хот.

Эртний энэ хот худалдааны Торгоны замын нэгэн зангилаа төв байжээ.

1221 онд Монголчууд энэ хотыг эзлэн авсан байна.

Александр Македонскийгийн эзэнт улсын үед Александрия Ариана (эртний грек. Ἀλεξάνδρεια ἐν Ἀρίοις, Ἀλεξάνδρια ἐν Ἀρείοις) гэдэг нэртэй байжээ.

Херат хотын сүм

XV зуунд Доголон Төмөрийн улсын үед Герат хөгжлийн дээд цэгтээ хүрч бүс нутагтаа худалдаа, соёлын төв болж Энэтхэг, Хятадтай харилцаа холбоотой болжээ. Төмөрийн отгон хүү Шахрух хааны үед Дундад Азийн томоохон хотудын нэг болсон юм.

 

Энэ Афганистан улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Цахим холбоос

засварлах
  Commons: Herat – Викимедиа дуу дүрсний сан