Хар Дэлийн Хант Улс

(Хар Дэлийн хант улс-с чиглүүлэгдэв)

Хар Дэлийн Хант Улс бас хятадаар Хамилын вант улс (哈密國) (1389-1513) нь Юань улс мөхөж Монголын хаад ноёд умарш шилжсэний дараах 20 гаруй жил Монголын хаадын нөлөөнд байсан. 1388 онд Төгстөмөр хааныг Аригбөхийн хойчис Есүдэр ноён барьж алсны дараа Хамил хотод төвлөрч байсан Цагаадайн ургийн Гунашир ван Есүдэрийн эрхшээлийг эсэргүүцэж, биеэ дааж тусгаар улс байгуулсан. 1472 онд Мин улсын цэргийн хүч ирж суурших болсон үеэс дахин Мин улсын вассал улс болж, 1513 онд Могулстаны Мансур хааны цэрэгт эзлэгдэн мөхжээ.  

Хар Дэл
НийслэлХами
Албан ёсны хэлМонгол хэл
Угсаатны бүлгүүд
Монгол, Уйгур
1389-1513
• Хами Умард Юань Улсаас салав
1389
• Моголистаны бүрэлдэхүүнд орсон
1513

Түүхэн товчоон

засварлах

1388 онд Умард Юань улсын сүүлчийн угсаа залгамжлагч Төгстөмөр хаан Аригбөх хааны угсааны Есүдэр ноёнд хороогдсон. Ингэснээр Монголын нэгдмэл байдал бүрэн алдагдаж, монгол хаадын мэдэлд байсан олон аймаг биеэ даах эсвэл Мин улсад дагаар оржээ. Тэдний нэг, буддын шашинт Гунашир ван 1389 онд Хамил хотоор төвлөрсөн Хар Дэлийн хант улсыг байгуулжээ.  

1404 онд Хар Дэл улсын Энхтөмөр хан, Мин улсын зүгээс үзүүлэх болсон улс төр, эдийн засгийн шахалтад хүч мөхөсдөөд, вассал улс болж, Жун шүнь ван (忠顺王, утга нь Хүлцэнгүй ван) цол хүртсэн юм. Энэ үед Монгол нутагт олон хаан солигдож, дотооддоо дайн самуунтай, их хаадын хүч суларч, тэдний оронд Ойрадын хүчирхэг ноёд төр барьж эхэлсэн үеэс хямрал гүнзгийрчээ. 1420-иод оны үеэс Ойрадын Тогоон тайш тус улсад элч илгээж худ ураг барилдаж, өмнөх үеийн харилцаагаа сэргээх үндэс болжээ. 1439 оноос тус улс нь Монголын хаан, тайш нартай дотно харилцаатай болж, Мин улсаас хөндийрөх болсон нь Мин улстай зөрчил үүсгэсэн. 1454 онд Эсэн тайш амь үрэгдэж Монголын төр дахин хямраад эхэлсэн тул дахин Мин улсад дагаар орсон.

1460 оноос энэ улсын хан суудлын төлөөх зөрчил нь хурцдаж, Мин улсын төрөөс шууд оролцож эхэлсэн. 1480-аад оноос хил залгаа исламын шашинт Моголистаны хант улстай хийсэн удаан хугацааны дайнд сульдан доройтож, 1513 онд Моголстаны Мансур ханд эзлэгдэх хүртэл оршин тогтносон юм. Энэ үеэс Дорнод Туркестаны зүүн хэсэг бүхэлдээ исламжсан.

Хар Дэл улсын вангууд

засварлах
  1. Гунашир (兀納失里) (1380-1393)
  2. Анхтөмөр (安克帖木兒) (1393-1405): 1404 оны 6 сараас Мин улсын вассал болж, үе улиран залгамжлах "Жуншүнь ван" (忠顺王) цол хүртсэн.
  3. Тогтох (脫脫) (1405-1411): Анхтөмөр ханы хүү.
  4. Мэнлигтөмөр (免力帖木兒) (1411-1425): Тогтох ханы дүү. 1411 онд Мин улсаас Жунь-и ван (忠义王) цол соёрхсон.
  5. Будашир (卜答失里) (1425-1439): Тогтох ханы хүү. Тэр анхандаа Мин улсын вассал байсан ч, сүүлдээ Монгол улсын вассал болжээ.
  6. Тогоонтөмөр (脱欢帖木儿, 1428-1437) (忠义王): Мэнлигтөмөр ханы хүү. 1428 онд Мин улсаас Жунь-и ван цолыг залгамжилан, Хамилыг Будширтай хамтран захирч байсан.
  7. Тогтохтөмөр (脱脱塔木儿, 1437-1439) (忠义王): Тогоонтөмөр ханы хүү.
  8. Дувадашир (倒瓦答失里) (1439-1457) (Тэр эхэндээ Монголын вассал байсан ч, 1454 онд Эсэн тайш үхсэнээр дахин Мин улсын вассал болсон)
  9. Билиг (Булига? 卜列革) (1457-1460)
  10. Нугандашир (努溫答失里) (1460-1472): Ойрадын Цорос овгийн Тогоон тайшийн охин, Эсэн тайшийн эгч. Будшир ханы хатан. Дувадашир, Билиг хаадын ээж.
  11. Баттөмөр (Батмөр? 把塔木儿) (1466-1472): Тогоонтөмөр ханы ач. Мин улсын дэмжлэгтэй улсын ван болсон.
  12. Ханжэнь (Хань Шэнь? 罕慎) (1472-1488): Баттөмөрийн хүү.
  13. Анхболд (奄克孛剌, Yǎn kè bèi lá) (1488-1492), (1493-1497)
  14. Шамба (陕巴) (1492-1493), (1497-1505): Тогтох ханы жич. 1493 онд Турфаны султан Ахмад Алакт олзлогдож, 1497 онд суллагдаад ахин Хамилын ван болсон.
  15. Баязид (Бай Яжи? 拜牙即) (1505-1513): Шамба вангийн хүү.

Холбоотой мэдээлэл

засварлах