Ханнес Колехмайнен
Юхо Пиетари "Ханнес" Колехмайнен (финээр Juho Pietari "Hannes" Kolehmainen, 1889 оны 12 сарын 9– 1966 оны 1 сарын 11) нь Финландын хөнгөн атлетикч, холын зайн гүйгч байв. "Нисдэг Финчүүд" гэгддэг, Финландын холын зайн гүйлтийн алтан үеийнхний түрүүч нь Колехмайнен билээ. Тэр АНУ-д нэлээн хэдэн жил амьдарч, Америкийн Ирландчуудын Хөнгөн Атлетикийн Клубийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байсан[1]. Колехмайнен 1921 онд АНУ-ын иргэншилтэй болжээ[2].
| ||||||||||||||||||||||
|
Түүний ах Вилли, Тату нар нь мөн холын зайн гүйлтийн сайн тамирчид байв.
1912 онд Финланд нь Оросын бүрэлдэхүүнд байсан бөгөөд хэдий Финландын баг тусдаа орж байсан ч Оросын далбаан дор уралдаж байсан тул тэр хожим өөрийгөө "бараг л битгий ялаасай гэж хүсч байсан" гэж дурссан байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайны улмаас түүний амжилт тасалдсан ч дайны дараа тэр бүр хол зай буюу марафонд оролцох болж, Антверпенд зохиогдсон 1920 оны зуны олимпоос алтан медаль хүртсэн билээ. Колехмайнен 4 жилийн дараа мөн олимпын марафон гүйлтийн тэмцээнд өрсөлдсөн ч уралдааны замаа дуусгаж чадаагүй аж.
Колехмайнены амжилтын буухиаг алдарт Пааво Нурми залгамжилсан билээ. Тэд 1952 онд нутагтаа зохиогдсон зуны олимпын бамбарыг хамтдаа асаалцсан түүхтэй. Тэрээр 1966 онд Хельсинки хотноо нас нөгчжээ.
Эшлэл
засварлах- ↑ "Smooth Stride Chief Asset of Kolehmainen; Great Finnish Distance Runner, Who Has Plucked Titles Galore, Trains Earnestly and Has Amazing Stamina". The New York Times. 1919 оны 3 сарын 5. Татаж авсан: 2 сарын 18.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
and|date=
(help); Cite has empty unknown parameter:|coauthors=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ "Hannes Kolehmainen, Marathon Champion, Is Now U.S. Citizen". The New York Times. 1921 оны 1 сарын 15. Татаж авсан: 2 сарын 18.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
and|date=
(help); Cite has empty unknown parameter:|coauthors=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)
Цахим холбоос
засварлах
Өмнөх Жан Буйн |
Эрэгтэйчүүдийн 3000 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн 1911 оны 9 сарын 24— 1912 оны 5 сарын 24 |
Дараах Брор Фок |
Өмнөх Брор Фок |
Эрэгтэйчүүдийн 3000 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн 1912 оны 7 сарын 12— 1918 оны 7 сарын 15 |
Дараах Ён Зандер |
Өмнөх Алексис Алгрен |
Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн 1920 оны 8 сарын 20— 1925 оны 10 сарын 13 |
Дараах Альберт Микелсен |