Халимагийн зэвсэгт бослого
Октябрийн хувьсгал гэж нэрлэгдсэн төрийн эргэлтээр большевикууд Засгийн эрхийг авсаны дараа хуучин Хаант Орос Улсын эрхшээлд байсан үндэстнүүдийн бие дааж тусгаар тогтнох эрхийг олгох тухайгаа албан ёсоор зарласан. Гэсэн ч энэ нь худал зүйл байсны нэг жишээ нь Халимагийн ард түмний түүх болсон билээ.
Үймээн самуунтай байсан 1917 онд халимагийн ард түмэн үндэсний тусгаар тогтнолоо зарлаж өөрийн тусгаар улсыг байгуулах сонирхолтой байжээ. Халимагийн казах цэргийг тэр үед ван Данзан Тундутов захирч байсан байна. Большевикуудын халимаг дахь стратеги нь халимагуудын мал аж ахуйтай холбоотой байсантай халимагууд санал нийлээгүй байна.
Үүний эсрэг халимагууд ван Тундутовоор удирдуулан зэвсэгт бослогo гаргасан байна. Халимагууд нь Астраханьд гарсан большевикуудын эсрэг бослогод атаман Бирюков, ван Tундутов нарын удирдлагаар идэвхитэй оролцжээ. Yүнд хорссон Зөвлөлтийн Онцгой комисс 1918 оны 1 сарын 12-15-нд Астраханий бослогыг дарсны дараа халимаг офицерүүдийг идэвхитэйгээр устгаж эхэлсэн.
1918 оны 3 сард Улаан арми Bолгоград мужийн Светлоярскийн районы Червлен суурингийн дэргэд халимагийн босогчдын отрядыг бут цохисон ба вангийн эдлэнг дээрэмдсэн байна.