Хажиддоржийн Чанцалдулам

Хажиддоржийн Чанцалдулам нь (* 1948 он- * 2021 оны Тавдугаар сарын 07) Монголын Алтан гадас одонт Эмэгтэйчүүдийн их эмч, тэргүүний удирдан манлайлагч хүн байсан юм.

1948 онд Булган аймгийн Хангал сум (хуучнаар Сэлэнгэбүрэн сум)-ын нутаг Гурван Эвэртэд эцэг Хажиддоржийн ууган охин болж төрсөн.

Төгссөн сургууль:

  • 1958-1968 онд Булган аймгийн Хангал сумын бага сургууль, Булган аймгийн 10 жилийн дунд сургууль,
  • 1968-1975 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг Хүний их эмч,
  • 1980 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил олгох курс,
  • 1984 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх институт,
  • 1986 онд Нярайн эмгэг судлалын курс,
  • 1994 онд Эрүүл мэндийн удирдлагын курс,
  • 1996 онд Филиппин улсад Анагаах Ухааны удирдлагын курс,
  • 2004 онд Удирдлагын академи,
  • Хамт олны удирдлагын курс

Ажилласан байдал:

  • 1975-1976 онд Дархан хотын Шарын голын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч ба дотрын эмч,
  • 1976-1987 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сум дундын Нэгдсэн эмнэлэгт Эх барих Эмэгтэйчүүдийн эмч, ерөнхий эмч,
  • 1987-1988 онд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт Дотрын эмч, өрхийн эмч,
  • 1988-1992 онд Булган аймгийн Эрүүлийг Хамгаалах Газарт Эх нялхсын байцаагч, Боловсон хүчин,
  • 1992-1997 онд Булган аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтэст Эрүүл Мэнд эрхэлсэн түшмэл,
  • 1997-2004 онд Мэргэжлийн Хяналтын Газарт Эмчилгээний чанарын хяналтын Улсын байцаагч,
  • 2004-2011 онд Булган аймгийн Хангал сумын Хүн эмнэлгийн эрхлэгч их эмч.

Х.Чанцалдулам эмч нь 1976-1987 онд Хишиг-Өндөр сумын сум дундын Нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байх хугацаандаа эх, хүүхдийн эндэгдлийг эрс бууруулж, нас баралтын үзүүлэлтгүй болгож социалист хөдөлмөрийн уралдаанд тус эмнэлгээ Улсад 2-р байранд шалгаруулж Чехословак улсад амрах эрхийн бичгээр шагнагдаж байлаа.

Тэрээр Булган аймгийн ЭХГ-ын Эх нялхсын байцаагчаар ажиллаж эхлэх үедээ "Хүүхдийн сүүний газар, хүүхдийн нэмэгдэл хоол" сэдэвт аймаг дүүргийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч, нярайн эмч нарын үзүүлэх сургуулийг өөрийн биеэр зохион байгуулж танилцуулан ЭХЯ-ны хүндэтгэлийг хүлээж, Мөнхөө сайдад сайшаагдаж байлаа.

Х.Чанцалдулам дарга нь МХГ-т Эмчилгээний чанарын хяналтын Улсын байцаагчаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй дүрэм журам,хууль тогтоомжыг гүйцэтгэхэд тогтмол хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөн ажиллаж иргэдээс ирэх гомдол, саналыг эрс бууруулан мэргэжлийн хяналтын салбарт хүндтэй байр суурийг олсон байна.

Мөн тэрээр сумынхаа хүн эмнэлгийг 2 давхар зориулалтын эмнэлэг болгон өргөтгөж, чийрэгжүүлэлтийн кабинет, эмийн сан, туслах аж ахуйг бий болгон хүн амын эрүүл мэндэд ихээхэн тус хүргэж байв.

Түүнийг Хангал сумын Хүн эмнэлгийн эрхлэгч их эмчээр ажиллаж байх хугацаанд тус сумын хүн эмнэлэг "Эхийн эндэгдэлгүй хамт олон"-оор шалгарч байжээ.

Хуучнаар MAXH буюу одоогийн МАН-ын тэргүүний гишүүн байсан юм.

  • 2007 оны МАХН-ын XXV их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан.
  • 2012-2016 онд МАН-аас Хангал сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, ард иргэдийн дуу хоолой болж ажиллаж байжээ.

Гавьяа шагнал

засварлах
  • 2006 онд Төрийн дээд шагнал "Aлтан гадас" одон
  • 2003 онд Xөдөлмөрийн хүндэт медаль
  • "Төрийн соёмбо" медаль
  • Булган аймгийн Ажил мэргэжлийн аварга эмч /2 удаа/
  • Aлдарт эхийн 2 дугаар одон
  • 1996 онд "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдэг
  • Эрүүл мэндийн салбарын 80 жилийн ойн медаль
  • НАМЭХ-ны "Нийгмийн зүтгэлтэн" одон
  • 2009 онд МЗХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" медаль
  • 2014 онд "Aймгийн тэргүүний ажилтан" цол тэмдэг
  • Aрдын хувьсгалын 70,80 жилийн ойн медаль
  • МАН-ын "Ахмад Зүтгэлтэн" цол тэмдэг
  • МАН-ын хүндэт тэмдэг
  • ЭМЯ болон Булган аймгийн Жуух бичиг, диплом, сайшаалын бичиг
  • Социалист хөдөлмөрийн уралдаанд манлайлан шалгарч Чехословак, ЗХУ-д амрах эрхийн бичиг, 1996 онд Филиппин, 2006 онд Өвөрмонголын Хөх хот, 2008 онд БНХАУ-ын Шанхай хот, 2010 онд Вьетнамд амрах эрхийн бичиг
  • 2001 онд "Буянт үйлстэн"
  • 2002 онд МХГ-ын Хүндэт өргөмжлөл
  • 2003 онд Хүүхдийн төлөө идэвхтэн хүндэт медаль
  • 2010 оны Хангал сумын "Манлай ээж" өргөмжлөл
  • Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын одон, тэмдгүүд болон Эрүүл мэндийн салбарын медалиуд, аймаг сумын бусад шагналуудаар шагнагдсан аж.