Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь бичиг

Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь бичиг бол Манжийн Чин гүрний Тэнгэрийн Тэтгэсэн хааны үед зохиогдсон манж үгийг монгол, хятад, төвөд, цагадай хэлээр зүйчилж бичсэн толь бичиг юм.

Англи: "Imperially-Published Five-Script Textual Mirror of Qing"

  • Хятад хэлээр
Yù zhì wǔ tǐ Qīng wén jiàn; 《御製五體清文鑑》
  • Манж хэлээр:
han-i araha sunja hacin-i hergen kamciha manju gisun-i buleku bithe; ᡥᠠᠨ ᡳ ᠠᡵᠠᡥᠠ
ᠰᡠᠨᠵᠠ ᡥᠠᠴᡳᠨ ᡳ
ᡥᡝᡵᡤᡝᠨ ᡴᠠᠮᠴᡳᡥᠠ
ᠮᠠᠨᠵᡠ ᡤᡳᠰᡠᠨ ᡳ
ᠪᡠᠯᡝᡴᡠ ᠪᡳᡨ᠌ᡥᡝ
  • Төвөд хэлээр:
rgyal pos mdzad pa’i skad lnga shan sbyar yi manydzu’i skad gsal ba’i me long རྒྱལ་པོས་མཛད་པའི་སྐད་ལྔ་ཤན་སྦྱར་གྱི་མཉཛུའི་སྐད་གསལ་བའི་མེ་ལོང་།
  • Монгол хэлээр:
qaɣan-u bičigsen tabun ǰüil-ün üsüg-iyer qabsuruɣsan manǰu ügen-ü toli bičig ᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ
ᠲᠠᠪᠤᠨ ᠵᠦᠢᠯ ᠤᠨ
ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠭᠰᠠᠨ
ᠮᠠᠨᠵᠤ ᠦᠭᠡᠨ ᠦ
ᠲᠣᠯᠢ ᠪᠢᠴᠢᠭ᠌
  • Цагадай хэлээр:
ḫān-nïng fütügän beš qismi qošqan ḫat mānjū söz-ning ayrïmčïn ḫatiخان نينک فوتوکن بش قڛمی قوشقان خت مانجو ڛوزنينک ايری مجين ختی
 
Номын хэсгээс

Уг толь бичиг нь багцалж хадгалах 6 хайрцагт нийт 36 дэвтэр 2563 хуудастай. Анх зохиохдоо 32 дэвтэр бичсэн хэдий ч, дараа нь нэмж 4 дэвтрийг бичсэн байдаг. Тус толь бичиг нь 56 бүлэг 318 зүйл, 616 төрлийн 18671 үг багтааж байна. Нэг нүүрэнд 4 үг байдаг. Үгний утгийг тайлбарлахдаа манж, төвөд (төвөд үгний дуудлагыг манж бичгээр бичсэн байдаг), монгол, цагадай хэл (Цагадай хэлний дуудлагыг манж бичгээр бичсэн байдаг), хамгийн сүүлд хятад ханзаар бичсэн байдаг. Энэ толь бичгийн зохиогдох болсон шалтгаан нь Чин гүрэн Төвөд, Зүүнгарын хаант улсыг байлдан эзэлснээр тухайн газарт оршин сууж байсан иргэдийг нэмж эзэлсэн учраас тэдний хэлний дуудлага, бичлэгийг багтаасан шинэ толь бичиг зохиох болсны гол тайлал юм. Манж, монгол, хятад хэлний толь бичиг урьд нь гарсан байсан учраас энд дахин бичих шаардлага гарсангүй орхижээ.

Энэ толь бичиг нь манж үндэстэн, манж хэл сурч буй хүнд зориулж зохиогдсон нь илэрхий байдаг. Судлаачдын үзсэнээр уг толийн манж хэл нь Бээжингийн манж аялгад тулгуурлаж бичсэн бөгөөд манж үгийг тайлбарлахад 19503 монгол үг, 18145 хятад үг орсон байна.

Энэ толь бичгийн нэгдүгээр дэвтрийн Тэнгэрийн зүйл дэх Тэнгэр гэсэн үгийг дараах байдлаар бичжээ.

  1. Манж бичгээр ᠠᠪᡴᠠabka
  2. Төвөд үсгээр གནམgnam
  3. Төвөд бичгийн дуудлагыг манжаар ᡤᠨᠠᠮgnam
  4. Төвөд хэлийн дуудлагыг манжаар ᠨᠠᠮnam
  5. Монгол бичгээр ᠲᠩᠷᠢtngri
  6. Цагадайн хэлээр آڛمانāsmān
  7. Цагадай хэлийг манж бичгээр ᠠᠰᠮᠠᠨasman
  8. Хятад үсгээрtiān

Холбоотой өгүүлэл

засварлах