Хааны бичсэн Манж-Монгол-Хятад үгийн 3 зүйлийн аялгуу нийлсэн толь бичиг

Хааны бичсэн манж монгол хятад үсгийн 3 зүйлийн аялгуу нийлсэн толь бичиг (хятадаар:御制满洲蒙古汉字三合切音清文鉴; пиньинь галиг:Yù zhì mǎnzhōu ménggǔ hànzì sān héqiè yīn qīngwén jiàn) нь 1780 онд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны үед бичигдэж дууссан толь бичиг юм. Үүнээс өмнө Манжийн засгийн газраас Манж-Хятад хэлний толь бичиг зохиоход түлхүү анхаарч байсан бол дараа нь нэмж Манж-Монгол-Хятад хэлний толь бичиг зохиосон нь энэ юм. Тус тольд эзэн хаан өөрийн биеэр оршил бичиж өгсөн байдаг.

Тус толь бичиг нь 21.2х16.1 см хэмжээтэй нийт 31 дэвтэр, 36 зүйл, 288 анги 13870 үгийг багтаасан бүтээл юм.

  • 1-р дэвтэр оршил
  • 2-р дэвтэр тэнгэрийн зүйл, 7 анги
  • 3-р дэвтэр цаг улиралын зүйл, 9 анги
  • 4-р дэвтэр газрын зүйл, 14 анги
  • 5-р дэвтэр мөчих сонгох зүйл, засгийн хураангуй 13 анги
  • 6-р дэвтэр ёслолын хураангуй 8 зүйл 9 анги
  • 7-р дэвтэр зовлон бэлэвсрэл, өсөх шүүрдэх
  • 8-р дэвтэр цэргийн гүнгийн хураангуй тэргүүн хэсэг
  • 9-р дэвтэр цэргийн гүнгийн хураангуй дэд хэсэг
  • 10-р дэвтэр хүний хураангуй тэргүүн хэсэг
  • 11-р дэвтэр хүний хураангуй дэд хэсэг
  • 12-р дэвтэр хүний хураангуй гутгаар хэсэг
  • 13-р дэвтэр хүний хураангуй дөтгөөр хэсэг
  • 14-р дэвтэр хүний хураангуй тавдугаар хэсэг
  • 15-р дэвтэр хүний хураангуй зургаадугаар хэсэг
  • 16-р дэвтэр хүний хураангуй долоодугаар хэсэг
  • 17-р дэвтэр хүний хураангуй наймдугаар хэсэг
  • 18-р дэвтэр хүний хураангуй есдүгээр хэсэг
  • 19-р дэвтэр хуушаан бумба, гайхамшиг жигтэй эмч, бөө, уран чадал, суух оршихуй
  • 20-р дэвтэр өрх хөрөнгө тэргүүн хэсэг
  • 21-р дэвтэр өрх хөрөнгө дэд хэсэг
  • 22-р дэвтэр гал утаа, торго бөс
  • 23-р дэвтэр хувцас чимэг
  • 24-р дэвтэр сав юмс
  • 25-р дэвтэр үйлдэх хийх, онгоц тэргэ сүйх
  • 26-р дэвтэр идэх юмс тэргүүн хэсэг
  • 27-р дэвтэр идэх юмс дэд хэсэг
  • 28-р дэвтэр өвс мод цэцэгс
  • 29-р дэвтэр шувуу бялзуухай
  • 30-р дэвтэр гөрөөс, мал тэжээвэр, тэнгэр хайрст, хавтаст хорхой
  • 31-р дэвтэр мал тэжээвэр дэд хэсэг

Холбоотой өгүүлэл

засварлах