Фридрих Мерц, бүтэн нэр нь- Иоахим-Фридрих Мартин Иозеф Мерц (герман. Friedrich Merz; Joachim-Friedrich Martin Josef Merz, 1955 оны 11-р сарын 11-нд ХБНГУ-ын Брилон хотод төрсөн) —Германы улсын консерватив үзэлтэй улс төрч, 2022 оны 1-р сарын 31-нээс Германы Ардчилсан Христиан холбооны удирдагч.

Фридрих Мерц, 2024 он

Фридрих Мерц 1975 онд ахлах сургуулиа төгссөн. 1972 онд Ардчилсан христиан намын дэргэдэх Залуусын Холбоонд элссэн.

1976 он хүртэл өөрөө явагч артиллерийн ангид алба хаасан. 1976 онд Боннын их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж, 1982-1985 онд Саарбрюккен хотын шүүхэд дадлага хийгээд 1985-1986 онд тэндээ шүүгчээр ажилласан. 1986 онд тэрээр Бонн, Франкфурт дахь химийн компаниудад өмгөөлөгчөөр ажиллаж, 1990 онд Кёльн хотын Дээд бүсийн шүүхийн дэргэдэх Leinen & Derichs хуулийн фирмд ажилд орсон байна.

Улс төрийн замнал

засварлах

Фридрих Мерц 1989-1994 онд - Европын парламентын гишүүн.

1994 онд тэрээр Германы Бундестагийн гишүүнээр сонгогдож, санхүү, эдийн засгийн салбарт хууль тогтоох санаачилгын ачаар хурдан хугацаанд нэр хүндтэй болсон. 1998 онд тэрээр Ардчилсан Христиан холбоо намын фракцийн дарга Вольфганг Шойбле (герман. Wolfgang Schäuble) -гийн орлогч болсон.

Фридрих Мерц 2000 оны 2-р сарын 29-нд санхүүгийн дуулианы улмаас огцорсон В.Шойблегийн дараа санал хураалтаар бүлгийн даргаар сонгогдсон байна.

2002 оны 9-р сарын 22-нд түүний нам парламентын сонгуульд ялагдсаны дараа Ф.Мерц фракцын тэргүүнээсээ огцорчээ. Түүний оронд Ангела Меркель фракцийн дарга болсон. 2004 онд А.Меркеь түүнийг фракцын дэд даргын албан тушаалаас огцруулахыг дэмжиж, дараа нь Мерцийн санал болгосон татварын шинэчлэлийг зогсоож байсан. Тэрээр хариуд нь Ангела Меркелийн санаачилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг шүүмжилж, түүнийг үл харгалзан бүх Европын төсвийн бодлого, хөдөлмөрийн нийтлэг зах зээлийг дэмжив. Меркель, Мерц хоёрын хоорондох зөрчилдөөн нь үзэл суртлын шинж чанартай байсан - А.Меркель намаа улс төрийн хүрээний зүүн хэсэг рүү шилжүүлэхийг эрэлхийлж, Мерц өмнөх консерватив чиг баримжаагаа хадгалахыг хичээсэн юм.

2007 оны 2-р сард Ф.Мерц дараагийн парламентын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж Улс төрөөс гарч олон том компаниудад хуулийн зөвлөхөөр ажилласан байна.

2018 оны 12-р сарын 7-нд Германы Ардчилсан Христиан холбооны намын даргын сонгуульд Ангела Меркель оролцохоос татгалзсаны дараа нэрээ дэвшүүл хоёр дахь тойрогт 48,2 % санал авч Аннегрет Крамп-Карренбауэрт ялхгдсан байна.

2021 оны 1-р сарын 16-нд Ардчилсан Христиан холбоо намын даргын сонгуульд оролцож эхний тойрогт хамгийн их санал авч ялсан боловч хоёр дахь тойрогт 426 санал авч (Армин Лашет — 521 санал авч ялсан) ялагдсан байна.

2021 оны 9-р сарын парламентын сонгуульд Ардчисан Христиан холбоо нам том ялагдал хүлээсэний үр дүнд АХХ намын даргын сонгууль 2021 оны 12-р сард болж Ф.Мерц намын гишүүдийн 62,1% саналаар намын даргаар эхний тойрогт шууд сонгогдсон байна.

Фридрих Мерц 2024 оны 6-р сарын 25-нд "The ​​Times" болон "ZDF" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Украин дахь зэвсэгт мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, гал зогсоох, Ерөнхийлөгч В.Путинтэй энхийн хэлэлцээг эхлүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэл хийсэн. Гэвч өмнө нь тэрээр Украинд үзүүлэх цэргийн тусламжийг өргөжүүлэх, ялангуяа Канцлер Олаф Шолцыг Германы "Таурас" алсын тусгалтай далавчит пуужингаар хангахаас татгалзсан гэж шүүмжилж байжээ.

Эхнэр Шарлот Мерц, тэд 3 хүүхэдтэй.