Фетхуллах Гюлен

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Муххамед Фетхуллах Гюлен (Турк: Fethullah Gülen, 1941 оны 4-р сарын 27-нд Түркийн Эрзурум хотод төрсөн-2024 оны 10-р сарын 20-нд АНУ-ын Пеннсилвани мужид нас барсан) нь Туркийн зохиолч, ислам шашин судлаач, шашны зүтгэлтэн юм. Түүний бичсэн 60 гаруй номоос гадна «Хизмет» буюу "Гюлений" олон нийтийн хөдөлгөөн үүсгэгч юм. Алдартай сэтгэгч.

Фетхуллах Гюлен (2016)

Ф.Гюлен 1941 онд Эрзурум мужийн нэгэн тосгонд имамын гэр бүлд төржээ. Гэрийн боловсрол эзэмшсэн. 1959 онд тэрбээр өөрөө имам болж, 1960-аад онд Измир мужид номлогч болж алдаршжээ.

1999 онд эмчлүүлэх зорилгоор АНУ руу яваад буцаж ирээгүй. Өнөөгийн байдлаар сайн дураараа нутаг заагдан АНУ-ын Пенсильвани мужийн Сэйлорсбург (Saylorsburg) хотод амьдардаг. Европд очихоороо Монако болон Монте-Карлод байралдаг байна.

Ф.Гюлен Туркт нөлөөгөөрөө Режеп Эрдоаны дараа орох хоёр дахь хүн гэж тооцогддог байв. Тэд анд нөхөд, хамтран зүтгэгчид гэгдэж явсан үе бий. Гэвч тэдний зам салсан юм. 2013 онд Эрдоаны ойрын хүрээний хэд хэдэн албан тушаалтан авлигын хэрэгт буруутгагдаж байсан бөгөөд тэднийг “Хизмет” хөдөлгөөний цагдаа, прокурорууд буруутгасан гэж олон хүн үздэг.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан тус хөдөлгөөний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, олон зуун дунд сургуулийг нь хааж, “төр доторх төр” гэж нэрлэсэн гюленистчүүдээс засгийн газрыг ангижруулахаа амлаж байлаа.

2014 онд Туркийн эрх баригчид “Хизмет” хөдөлгөөнийг террорист байгууллагуудын жагсаалтад, харин Ф.Гюлены эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулжээ.

2013 онд Ф.Гюленийг "Time" сэтгүүл «Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн» жагсаалт, "Foreign Policy" сэтгүүл журналом «Дэлхийн хамгийн нөлөөтэй 500 хүний» жагсаалтад багтаасан байна. Мөн түүнийг «Дэлхийн хамгийн чухал исламын зүтгэлтнүүдийн нэг» үздэг.

Р.Эрдоан, Ф.Гюлен нарын зөрчил хурцадсаар эцэстээ 2016 оны 7 дугаар сард гарсан төрийн эргэлт хийх оролдлогоор дээд цэгтээ хүрчээ. Туркийн зэвсэгт хүчний дээд тушаалын зарим офицер РЭрдоганыг түлхэн унагахыг оролдсон бөгөөд тэдний зорилго бол ардчиллыг Туркийн авторитар ерөнхийлөгчөөс хамгаалах явдал гэж мэдэгдэж байв.

Гэвч цэргийн эргэлтийг иргэд ч, цэргүүд ч дэмжээгүй тул тэд бууж өгөхөөс аргагүй хүрчээ. Туркийн Засгийн газар болон Р.Эрдоан төрийн эргэлт хийх оролдлогыг удирдан зохион байгуулсан Ф.Гюленыг буруутгасан боловч тэрбээр төрийн эргэлтийг буруушааж, өөрийг нь буруутгасныг няцаасан юм.

Төрийн эргэлт хийх оролдлогын дараа Туркт цэргийн дээд удирдлагууд, төрийн албан хаагчдыг оруулаад олон мянган хүнийг баривчилжээ.

"Хизмет" сургааль

засварлах

Нэгдүгээрт, тэрээр лалын шашинтнууд дэлхий даяарх лалын шашинтнууд болон лалын шашинтнууд, нийгэм, үндэстний нийтлэг сайн сайхны төлөө үйлчлэх ("hizmet etmek") үүрэгтэй гэж заадаг. "Хизмет хөдөлгөөн" нь Гюлений үзэл санаанаас үүдэлтэй олон улсын нийгмийн хөдөлгөөн юм. Ард түмэнд үйлчлэх сургаал нь Турк, Төв Ази болон дэлхийн бусад улс орнуудад олон тооны шүтэн бишрэгчдийг татсан бөгөөд татсаар байна.

Хоёрдугаарт, лалын шашинтнууд ядаж "Номын хүмүүс" (Христэд итгэгчид, Еврейчүүд)-тэй шашин хоорондын яриа хэлэлцээ хийх ёстой гэж үздэг байна.

Монгол дахь үйл ажиллагаа

засварлах

Монголчуудын хувьд түүнийг сайн мэдэхгүй. Гэхдээ Монголын ахлах сургуулиудын дунд сургалтаараа үнэлэгддэг МУИС-ийн харъяа байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Монгол-Туркийн хамтарсан ахлах сургуулийн үндэслэгч гэдгийг мэддэг хүн ховор.

Түүний боловсрол бол бүхний эхлэл гэдэг үзлийн үүднээс байгуулагдсан дунд сургуулиуд Турк, Төв Азийн орнуудад өндрөөр үнэлэгддэг. Ихэнх сургуулиудад шашны боловсрол сургалтын хөтөлбөрт ордог гэгддэг ч Монгол улс дахь сургуулиудад шашны хөтөлбөр хэрэгжүүлдэггүй байна.