Режеп Тайип Эрдоан

Режеп Тайип Эрдоан (түрк. [reˈdʒep taːˈjip ˈerdoː.an]; 1954 оны 2-р сарын 26-нд Туркийн Стамбул хотын Касымпаша дүүрэгт төрсөн) - туркийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн, 2003-2014 онд Туркийн Ерөнхий сайд, 2014 оны 8-р сарын 28-наас Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. 2018 онд ээлжит бус сонгуулиар Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон.

Режеп Тайип Эрдоан

Намтар засварлах

Режеп Тайип Эрдоан 1954 онд Станбул хотын Бейоглу дүүргийн Касымпаша хотхонд Хар далайн эргийн хамгаалалтын ажилтаны гэрт төрсөн байна. Режепыг 1 ойтой байхад түүний гэр бүл Стамбулаас Ризе аймаг руу нүүгээд 13 настайд нь эргэж иржээ. Идэр настайдаа тэрээр гудамжинд ундаа, талх зардаг байсан гэдэг. 1965 онд Эрдоан бага сургуулиа төгсөөд 1973 онд Стамбул дахь шашны лицей төгссөн ажээ. Эйюп лицейд шалгалт өгч диплом авсан байна. Залуудаа хагас мэргэжлийн түвшинд хөлбөмбөг тоглодог байсан тул мэргэжлийн хөлбөмбөгийн клуб түүнтэй гэрээ хийх гэхэд нь эцэг нь болиулсан байна.

Тэрээр 1976 онд "Үндэстнээ аврах нам"-ын дэргэдэх залуучуудын байгууллагын Стамбул хотын Бейоглу дүүргийн, дараа нь Стамбул хотын дарга болжээ. 1978 онд Эмине Гюльбаран-тай гэрлэсэн байна. 1980 оны 9-р сарын 12-нд Туркэд цэргийн эргэлт болж бүх улс төрийн намуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл Эрдоан стамбулын тээврийн байгууллагуудад ажиллаж байсан байна. Үүнээс хойш тэрээр хувийн аж ахуйд менежер хийсэн. 1981 онд тэр Стамбул хотод дахь Мармара Их сургуулийн эдийн засаг, худалдааны ангийг төгссөн байна.

1984 онд тэрээр Бейоглу дахь "Сайн үйлийн нам"-ын салбар хорооны дарга болж, 1985 онд дэвшээд хотын намын хорооны дарга бөгөөд намын удирдах зөвлөлийн гишүүн болсон байна. Түүний улс төрийн үзэл бодолд «исламын улс төр»-ийг үндэслэгч Нежметтин Эрбакан ихээхэн нөлөөлсөн байна.

Тэрээр 1994 онд Стамбул хотын даргаар сонгогдсон байна. 1996 онд түүний Сайн үйлийн нам эрх баригч исламын хамтарсан эвсэлд багтаж байгаад 1997 оны цэргийн эргэлтээр үйл ажиллагаагаа зогсоожээ.

Түүнийг «шашны болон арс өнгөний ялгаварал гаргаж хүч хэргэлэхийх уриалсан» гэдэг Эрүүгийн хуулийн зүйл ангиар 10 сар хоригдох ял авсан. Эрдоган 1999 оны 3-р сараас 7-р сар хүртэл шоронд сууж улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хоргилсон тул тэр парламентын сонгуульд оролцож чадаагүй ажээ.

Эрдоаны 2001 оны 7-р сард байгуулсан түркийн улс төрийн "Шударга ёс ба хөгжил нам" (түрк. Adalet ve Kalkınma Partisi) 2002 оны 11-р сард болсон парламентын сонгуулиар ялалт байгуулжээ. Эрдоан Түрк улсыг Европын холбоонд орохын төлөө байдаг улс төрч юм.

2016 оны 7-р сарын 15-16-ны хооронд цэргийн албан хаагчдын бүлэг Туркд төрийн эргэлт хийхийг оролдсон бөгөөд энэ нь бүтэлгүйтсэн юм. Эрдоан төрийн эргэлтийг зохион байгуулсан гэж АНУ-д амьдардаг номлогч, "Хизмет" хөдөлгөөнийг үндэслэгч Мухамед Фетхуллах Гюленийг буруутгасан юм. Төрийн эргэлтийн үеэр Эрдоган босогчдын гарт үхэхээс арай ядан мултарч, байрлаж байсан зочид буудал руу дайрахын өмнөхөн Истанбул руу нисч амжсан байна. Энэ үеэр түүний хоёр бие хамгаалагч амиа алджээ. Бослогын үеэр нийтдээ 238 хүн нас барж, өөр 3000 хүн шархаджээ. Бослогоос хойш хагас сарын дараа үймээнд оролцсон хэргээр баривчлагдсан хүмүүсийн тоо 26 мянгад хүрч, 2839 цэргийн албан хаагч шоронд хоригдож, 29 хурандаа, түүний дотор 5 генералыг албан тушаалаас буулгасан юм.