Фердинанд Порше

Поршегийн Фердинанд (* 1875 оны есдүгээр сарын 3-нд Mафферсдорф (Бохеми); †  1951 оны нэгдүгээр сарын 30-нд Штутгарт) нь австри, чехословак болон германы автомашины зохион бүтээгч инженер болон Порше компанийг Штутгарт хотод үүсгэн байгуулагч байсан юм.

Поршегийн Фердинанд (ойролцоогоор 1905 он)

Хүүхэд нас болон гэр бүл

засварлах

Поршегийн Фердинанд нь сантехникч Поршегийн Антоны гурав дахь хүү болон төрсөн. Тэрээр бага наснаасаа техникт сонирхолтой гарын дүйтэй нэгэн байсан аж. Тиймдээ эцгийнхээ сантехникийн ажилд оролцон цахилгаан гэрэлтүүлэх төхөөрөмжийг хийж байсан байна. Aрдын сургуулиа дүүргэсэний дараа эцгийнхээ сантехникийн жижиг цехэд мэргэжлийн сургалт хийж эхэлсэнээс гадна оройгоор Либерец дүүргийн мэргэжлийн сургуульд суралцаж эхэлсэн байна. Вена хотын техникийн их сургуулийн онолын лекцийн хичээлд ямар ч элсэн сурах эрхгүйгээр орж суун сонссоныг эс тооцвол тэрээр дээд боловсрол эзэмшээгүй нэгэн юм. 1903 онд эхнэр Алойзе Иоханна Каестэй хуримаа хийсэн бөгөөд 1904 онд анхны хүүхэд болох охин Лоуйзе Пиех нь төрсөн бол үүнээс таван жилийн дараа буюу 1909 онд хүү Поршегийн Ферри нь төрсөн байна.

Анхны хийц

засварлах

1893 онд буюу 18 настайдаа тэрээр Вена хотын цахилгаан эрчим хүчний холбоонд ажилд оржээ. Энд ажилласан дөрвөн жилийн хугацаанд Порше засварын механикчаас шалгалтын хэлтсийн дарга болтлоо дэвшсэн байна. Мөн энэ хугацаанд тэрээр дугуйны бул дээр суурилсан цахилгаан мотороо зохион бүтээсэн бөгөөд түүнээ 1896 онд патентлуулсан аж. 1899 онд Порше ажлаа солин Лонер-Веркед ажилд орсон ба энд байхдаа дэлхийн анхны гибрид автомашин болон дөрвөн дугуй хөтлөгчтэй тэргийг зохион бүтээсэн юм[1]. Порше 1904 он хүртэл тус компанид ажиллаад гарсан байна[2].

Порше Аустро-Даймлерт

засварлах

Поршегийн Лонерт хийж байсан судалгааны ажил нь хэт өндөр өртөгтэй байв. Тиймээс тэрээр эндээс гарч 1906 онд Вийнер-Нойштадт хот дахь австрийн даймлерын моторын үйлдвэрт (Аустро-Даймлер) Паул Даймлерийн халааг авч хөгжүүлэлт болон үйлдвэрлэлтийн даргаар очив. 1908 он гэхэд түүний онгоц болон агаарын бөмбөлөг хөлөгт зориулсаын анхны нисэх онговны мотор бэлэн болов. Дэлхийн 1-р дайны үед тэрээр зэвсгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан ба тэнд байхдаа бензин цахилгаан хосолсон хөдөлгүүр бүхий зүтгэх ачааны машин үйлдвэрлэж байжээ. 1917 онд түүнийг Аустро-Даймлерийн ерөнхий захирлаар томилсон байна. Түүний хийсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 1917 онд Вена хотын Техникийн Дээд Сургууль түүнд хүндэт докторын цол олгосон болон Франц-Иозепийн одонгоор шагнажээ. Дайны дараа тэр хоёр хүний суудал бүхий спорт загварын Саша гэх автомашин зохион бүтээсэн ба энэ тэрэг нь Тарга-Флориа уралдаанд өөрийн ангилалдаа түрүүлсэн байна. 1922 он хүртэл 52 удаагийн тэмцээнд 51 удаа түүний зохион бүтээсэн загвар түрүүлсэн байна. Тэрээр чеxославикийн иргэн болох хүсэлт гарган хоёр улсын иргэншилтэй болсон бөгөөд учир нь улс дамжин уралдаан тэмцээн болон автомашины үзэсгэлэн шоуд оролцоход ямар нэгэн байдлаар виз гэлгүй цаг хожих алхам байлаа. 1923 онд уралдааны автомашины хэлтэст зориулсан хөрөнгийн хэмжээг удирдлагын зөвлөл багассан хассанаас шалтгаалан Порше Аустро-Даймлер компаниас гарсан байна.

Зохион бүтээх товчооны дарга болон Даймлерын удирдлагын зөвлөлийн гишүүн

засварлах

1923 он дөрөвдүгээр сараас эхлэн Порше Даймлер-Моторен-Гезеллшафтын (ДМГ) удирдлагын зөвлөлийн гишүүн ба зохион бүтээх товчооны даргаар Штуттгартад ажиллаж эхлэв.

Яг тэр жилдээ тэрбээр нэгэн архитекторын товчоогоор Штуттгартын Фойербахер Вег-д гудамжинд хувийн сууц бариулсан ба сүүлд 1930-аад гараашаар өргөтгөсөн байна. Тэндээ Порше 1935-1936 онуудад нийт гурван ширхэг КдФ-Ваген-ий (Фолксваген Кэфер) прототипийг угсарчээ. ДМГ-д ажиллаж байхдаа Порше хөдөлгүүрийн чадлыг механик цэнэглэгчийн (компрессор) тусламжтай нэмэгдүүлэх ажлыг цааш нь хөгжүүлсэн байна. Энэ ажил дээрээ суурилан 1924 онд тэр Мерседес 24/100/140 PS болон 1926 оноос эхлэн шинээр үүсэн бий болсон Даймлер-Бенц компанийн олны танил спорт загварууд болох Тип S, SS мөн SSK зэргийн анхны хийцийн зураг төслийг гаргажээ. Түүний зохион бүтээсэн загварууд нь Тарга-Флориа уралдаанд түрүүлсэн учир түүний ажлыг хүндэтгэн үзэж Штуттгартын Техникийн Дээд Сургуулиас түүнд хүндэт Др. Инж. цолыг гардуулжээ.

Цахим хуудас

засварлах
  Commons: Ferdinand Porsche – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Porsche und nicht Toyota ist der Hybrid-Pionier. In: FAZ. 10. August 2010, S. T4.
  2. Straßennamen Wiens seit 1860 als „Politische Erinnerungsorte“ (PDF; 4,4 MB), S. 97ff, Forschungsprojektendbericht, Wien, Juli 2013