Уяньгюйди шаньюй
Уяньгюйди шаньюй (хятадаар: 握衍朐鞮, пиньинь: Wò yǎn qú dī) нь НТӨ 60-58 онд Хүннү улсыг захирч байв. Увэй шаньюйн ач хүү. Жинхэнэ нэр нь Түци Тан. Шюйлюйчюаньчюй шаньюйн Жюаньчюй хатантай амрагийн холбоотой байснаа ашиглаж, төрийн эргэлт гарган шаньюй болов. Төрийн эрхэнд гармагц өмнөх шаньюйн талын ноёд жанждыг цаазалж, Хань улстай найрамдал тогтоохыг хүсэн элч илгээжээ. Энэ мэт үймээн самуунаас болж Хүннүгийн зүүн гарын ноёд 40,000 цэргийн хүчээр шаньюйн ордыг довтлоход тэр өөрийн амийг хорлон үхэв. Ингээд Хүннү улсад төрийн нэгдмэл удирдлага нуран унаж, богино хугацаанд хүчирхэг ноёдын түлхээсээр 5-6 шаньюй товойн гарч ирсэн.
Өмнөх Шюйлюйчюаньчюй шаньюй |
Хүннүгийн шаньюй НТӨ 60-58 |
Дараах Хуханье шаньюй Жижи шаньюй Хужэ шаньюй Чэли шаньюй Ужи шаньюй Рүньжэнь шаньюй |