Усны бухшувуу (Botaurus stellaris) Дэглийнхэн овгийн ус гатлагч шувуу юм.

Усны бухшувуу

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Ciconiiformes
Овог: Дэглийнхэн
Төрөл: Бухшувуу
Зүйл: B. stellaris
Латин нэр
Botaurus stellaris
(Линней, 1758)
Botaurus stellaris

Гадаад төрх

засварлах

Энэхүү том, бор өнгийн шувуу нь 69-81 см урт, далавчаа дэлгэхэд 100-130 см болно. Тэд Европ, Азийн сэрүүн бүсэд тархан нутаглах бөгөөд баруун, өмнөд хэсгийн зөөлөн дулаан уур амьсгалтай газрынх нь суурин байна. Харин өвөл болоход ус хөлдөн хүйтэрдэг хэсгийн шувууд нь нүүдэллэн дулаан газар өвөлждөг.

Усны бухшувуу голдуу ганцаар амьдрах ба ус гатлан алхаж загас, мэлхий, жижиг хөхтөн, шавьж барьж иднэ. Үдшийн бүрий, үүрээр илүү идэвхтэй байх ажээ.


Цахим холбоос

засварлах
  Commons: Усны бухшувуу – Викимедиа дуу дүрсний сан