Урианхадай
Урианхадай баатар нь (1201-1272) Монголын урианхай аймгийн Сүбээдэй баатрын хүү юм. Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай зэрэг хаадын үед монгол төрд зүтгэж байсан жанжин юм.
Намтар
засварлахОролцсон дайн
засварлах- 1233-1234 оны хооронд Алтан улсыг дайлах дайнд Гүюг хан хөвгүүний дор цэрэг захирч оролцсон.
- 1236-1241 оны хооронд эцэг Сүбэдэй баатрын хамт Кипчакын аянд явсан.
- 1253-1260 оны хооронд Хубилайн удирдлаган доор цэрэг захирч, Дали улсыг мөхөөж, Вьетнам, Мянмарын цэрэгтэй байлдаж, Сүн улсын баруун, баруун өмнөд хэсгийн газар нутгийг нь эзэлсэн.
Гэр бүл
засварлах- Эцэг:Сүбээдэй баатар
- Хүү: Ажу баатар