Урал чихэр өвс
Урал чихэр өвс (лат. Glycyrrhiza uralensis (Fisch. ex DC.)) нь буурцагтны овгийн, өвслөг, олон наст, чихэр өвсний төрлийн нэгэн зүйл ургамал.[2] Уг ургамлыг англиар Chinese liquorice[3] гэж нэрлэдэг. Түүнийг чихэрлэг амт оруулагч байдлаар, мөн Дорно дахины анагаах ухаанд ашигладаг.[4]
Урал чихэр өвс | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Glycyrrhiza uralensis Fisch. ex DC. | ||||||||||||||
Ижил утгатай нэршил[1] | ||||||||||||||
|
ТархалтЗасварлах
Урал чихэр өвс нь бутны ойр орчимд, нуга ба хээр талд ургах ба мөн ширгэсэн гол мөрний гольдирол, нуур цөөрмийн ойр орчим, усалгааны сувгийн эрмэг зэргээр тааралдана. Монгол, Казахстан, Кавказ, Дундад Ази, Киргиз, Баруун Сибирийн өмнөд хэсэг ба Өмнөд Уралын нутгаар тархан ургана.[5]
ХэрэглээЗасварлах
Анагаах ухаандЗасварлах
Урал чихэр өвсний үндэсийг liquorice root эсвэл radix glycyrrhizae гэх ба эмийн зориулалтаар ашигладаг.[5] Түүний үндэс нь мөн gancao (kan-tsao; Хятад: 甘草, pinyin: gāncǎo) гэдэг нэртэйгээр Хятадын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг суурь тавин ургамлын жагсаалтад багтдаг.[4] Түүнийг, ихэвчлэн, наранд хатсаны дараа хавар эсвэл намар түүж бэлтгэдэг. Урал чихэр өвсний үндэсийг Хядадын Шанси, Гансу, Шинжан мужуудад ихэвчлэн түүж бэлтгэдэг.[6] Урал чихэр өвсний үндэсэнд сахароз, пектинүүд, цардуул, глюкоз, флавоноидууд, азотлог нэгдэлүүд агуулагддаг. Урал чихэр өвсний үндэсийг ханиалга дарах, цэр ховхлох, туулгах, уушиг, цээжний өвчинг дарах, шээс хөөх, харшил эсэргүүцэх, хавдар бууруулах, шарх эдгэрүүлэх, үрэвсэл намдаах чиглэлийн янз бүрийн эм бэлдмэл хийхэд ашигладаг.
ҮйлдвэрлэлдЗасварлах
Хүнсний үйлдвэрт олон төрлийн ундаа, квас, шар айраг, цай, кофе зэргийг хийхэд түүхий эд болдог. Мөн будаг, бэх, саван, галын хорны хөөсрүүлэгч бодис, үс бэхжүүлэгч шампунь зэрэг үйлдвэрлэлийн олон салбарт ашигладаг.[7]
Мөн үзэхЗасварлах
Эх сурвалжЗасварлах
- ↑ The Plant List: A Working List of All Plant Species, <http://www.theplantlist.org/tpl1.1/record/ild-32406> (retrieved on 7 March 2017)
- ↑ Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт (pdf). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. 2017-02-06-д хандсан.
- ↑ Glycyrrhiza uralensis information from NPGS/GRIN. Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. 30 August 2011-д хандсан.
- ↑ 4.0 4.1 Plants for a Future, <http://www.pfaf.org/user/Plant.aspx?LatinName=Glycyrrhiza+uralensis> (retrieved on 8 March 2017)
- ↑ 5.0 5.1 Солодка уральская – Glycyrrhiza uralense Fisch
- ↑ “Gan Cao.” Chinese Medical Herbology and Pharmacology. Archived copy. the original on 2016-03-31-с архивлагдсан. 2010-07-20-д хандсан.. 25 April 2010.
- ↑ Солодка уральская// Энциклопедии, словари, справочники