Умард Македон улс олимпод
Бүгд Найрамдах Умард Македон Улс тусгаар улсын хувиар олимпын наадамд анх 1996 оны зуны олимпод оролцсон бөгөөд түүнээс хойших бүх зун, өвлийн олимпод оролцжээ. Өмнө нь 1988 он хүртэл македончууд Югославын багт багтан оролцдог байсан. Тус улсын нэрийн маргаантай холбоотойгоор НҮБ-ээс тогтоосон түр нэр болох "Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс" хэмээх нэрийг 2018 он хүртэл олимпын наадамд албан ёсоор хэрэглэж байв.
Македон Улс Олимпод | ||||
Македоны төрийн далбаа | ||||
ОУОХ-ны код: | MKD | |||
ҮОХ: | Македоны Олимпын Хороо Албан ёсны сайт | |||
Олимп | ||||
Медаль |
Алт 0 |
Мөнгө 0 |
Хүрэл 1 |
Нийт 1 |
Македон - Зуны олимпод | ||||
1996 • 2000 • 2004 • 2008 | ||||
Македон - Өвлийн олимпод | ||||
1998 • 2002 • 2006 • 2010 | ||||
Холбогдох баг | ||||
Югослав (1920–1988) Олимпын чөлөөт оролцогчид (1992 зун) |
Медальтнуудын жагсаалт
засварлах1996 оноос хойш Умард Македон улсыг төлөөлж оролцсон тамирчдаас одоогийн байдлаар ганц л хүн медаль хүртээд байна.[1].
Медаль | Нэр | Олимп | Спорт | Төрөл |
---|---|---|---|---|
Хүрэл | Магомед Ибрагимов | Сидней 2000 | Бөх | Эрэгтэй чөлөөт бөх 85 кг |
Гэхдээ Бүгд Найрамдах Социалист Македон Улс (хуучнаар Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын нэг хэсэг)-ын тамирчид Югославын нэрийн өмнөөс олимпод оролцож, хэд хэдэн медаль хүртэж явсан түүхтэй[2].
Эшлэл
засварлах- ↑ Загвар:IOC medals
- ↑ "МЕДАЛИСТИ НА ОИ" (Macedonian хэлээр). Makedonski Olimpiski Komitet. Archived from the original on 2008-06-02. Татаж авсан: 2008-07-15.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link)