Улаанхушуу биваан


Улаанхушуу биваан (Netta rufina), урьд Улаан хушуут шумбуур гэгдэж байсан, нь Нугасныхан овгийн шувуу юм. Тэд өмнөд Европ болон төв ба өмнөд Азид нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд Африкт өвөлждөг.

Улаанхушуу биваан
Netta rufina m2.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Anseriformes
Овог: Нугасныхан
Төрөл: Netta, Биваан
Зүйл: N. rufina
Латин нэр
Netta rufina
(Pallas, 1773)
Энэтхэгт.

Гадаад төрхEdit

Нас бие гүйцсэн эрэгчин нь андашгүй, бөөрөнхий улбар шар толгой, улаан хошуу, хар цээжтэй. Нуруун хэсэг нь бор, хар сүүлтэй байх ба эмэгчин нь цайвар бор зүсмийн, бараандуу нуруу, цагаавтар царайтай.

Улаанхушуу биваан голдуу олноор сүрэглэн амьдардаг. Тэд усны ургамал зэргээр хооллоно. Гол нуурын эрэг хөвөөнд үүрээ засаж, 8-12 ш цайвар ногоон өндөг гаргадаг.



Зургийн цомогEdit

Ном зүйEdit

  • John Gooders und Trevor Boyer: Ducks of Britain and the Northern Hemisphere, Dragon's World Ltd, Surrey 1986, ISBN 1-85028-022-3
  • Janet Kear (Hrsg.): Ducks, Geese and Swans. Oxford University Press, 2005, ISBN 0198546459.

Цахим холбоосEdit

  Commons: Улаанхушуу биваан – Викимедиа дуу дүрсний сан