Уилсон Чендлер (Англи: Wilson Chandler, 1987 оны тавдугаар сарын 10-нд Мичиган мужийн Бентон Харбор хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Денвер Наггетс багийн жижиг довтлогч юм. Тэр 2007 оны драфтын №23 болж Нью Йорк Никс (2007—2011) багт очиж байв.[1] Чендлер 2010 оны хоёрдугаар сарын 10-нд 118-114 харьцаагаар ялагдал хүлээсэн Сакраменто Кингc багийн эсрэг тоглолтонд 35 оноо авч өндөр амжилтаа үзүүлж байв. 2011 оны хоёрдугаар сарын 22-нд Наггетс багт гурван жилийн гэрээгээр ирсэн билээ.[2] Түүнлэн 2011—2012 оны улиралд Хятадын Чжэзян Лайонс багт тоглож байв.

Уилсон Чендлер, 2018

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 203 см
  • Жин — 102 кг
  • Өмсгөлийн дугаар — 21

Эшлэл засварлах

  1. "Scout.com: DePaul's Chandler to Declare for NBA Draft". Archived from the original on 2012-02-09. Retrieved 2013-11-03.
  2. "Nuggets acquire five players, three picks in three-team trade". NBA.com. 2011-02-22. Retrieved 2011-02-23.

Холбоос засварлах