Удмуртууд
Удмуртчууд нь Пермийн Финн, (Урал хэлний язгуурын)[1] үндэстэн бөгөөд Зүүн Европт оршин суудаг, Удмурт хэлээр ярьдаг. Тэд голчлон Оросын Удмуртын Бүгд Найрамдах Улсад амьдардаг.
Удмурт ястан ᠤᠳᠤᠮᠤᠷ ᠲᠤ ᠶᠠᠰᠤᠲᠠᠨᠨ Удмуртъёс | |
Удмурт хүүхдүүд үндэсний хувцастайгаа цэцгийн наадамд оролцож буй нь | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Дэлхий даяар — 396 мянга
Үүнээс:
Казахстан — 5,824 (тоол.) |
Хэл аялга | Удмурт хэл,Орос хэл |
Шүтлэг | Үнэн алдартны шашин,Уугуул Удмурт Бөө мөргөл |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Коми гэх мэт Пермийн Финн болон Ижил мөрний Финн хүмүүс |
Үгийн гарал
засварлахУдмурт гэдэг нь Одо морт гэх эртний иран үгнээс гаралтай буюу монголоор Тал хөндийн хүмүүс гэсэн утгатай ажээ.
Тархалт
засварлахУдмуртчуудын ихэнх нь Удмурт улсад амьдардаг. зарим хүмүүс нь цөөхөн тоотойгоор ойролцоох Киров муж, Пермийн хязгаар, Башкортостан, Татарстан болон Мари Эл зэрэг бүс нутгуудад тархан суудаг.
Удмуртчуудын тоо буурсаар байна. 2010 оны Оросын хүн амын тооллогоор 552,299 хүн бүртгэгдсэн нь 2002 оны Оросын хүн амын тооллогод бүртгэгдсэн 637,000 хүн байсан ажээ, энэ нь мөн 1989 оны 746,562 хүнээс буурсан үзүүлэлт юм. Доорх хүснэгтэд Удмурт хүмүүс болон ОХУ-ын хүн амд эзлэх хувь,хүн амыг нь үзүүлсэн байна
Хүн амын тооллого | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2002 | 2010 | 2021 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хүн ам | 503,970 | 599,893 | 615,640 | 678,393 | 685,718 | 714,883 | 636,906 | 552,299 | 386,465 |
Хувь | 0.54% | 0.55% | 0.52% | 0.52% | 0.50% | 0.49% | 0.45% | 0.40% | 0.30% |
Соёл
засварлахУдмурт хэл нь Уралын хэлний бүлэгт хамаардаг.
Удмуртчуудын үндэсний тууль нь Дорвыжы юм. Тэдний үндэсний хөгжмийн зэмсгүүдэд крез ятга (Оросын гусли-тай төстэй) болон хоолой хэлбэртэй салхин хөгжмийн зэмсэг болох чипчирган багтдаг. 1776 онд Франц хэл дээр хэвлэгдсэн Description de toutes les nations de l'empire de Russie номд удмуртчуудын тухай бүлэг багтсан байдаг.[2] Жеймс Жорж Фрейзер Алтан мөчир номондоо удмуртчуудын зан үйлийн тухай дурдсан байдаг.[3]
Удмуртчуудын олонх нь Улаан үстэй байдаг бөгөөд[4][5] 2004 оноос хойш Ижевск хотод улаан үстнүүдийн баяр жил бүр зохион байгуулагддаг.[6]
Өмнө нь удмуртчууд ой модонд голын эрэг дагуу нүүдэллэн амьдардаг хагас нүүдэлчин байв. Гэхдээ одоо ихэнх удмуртчууд хот суурин газарт амьдардаг. Удмуртчуудын ургын овгийн бүтэц алга болсон ч түүний ул мөр орчин үеийн соёлд хүчтэй нөлөө үзүүлсээр байна.[7]
Генетик
засварлахКристиина Тамбетс болон бусад судлаачдын (2018) цуглуулсан мэдээллээр, Удмурт эрчүүдийн ихэнх (ойролцоогоор 70%) Буриад болон Саха ястанд байдаг эцгийн N гаплогрупп-т хамаардаг. Уралын хэлээр ярьдаг ард түмнүүдийн дунд элбэг байдаг энэ Зүүн Евразийн гаралтай гаплогрупп нь удмуртчуудын хувьд түгээмэл тохиолддог. Ихэнх Удмурт эрчүүд N1c дэд салбарт, 16.8% нь N1b-P43 дэд салбарт хамаардаг. Хоёр дахь хамгийн түгээмэл Y-ДНХ гаплогрупп нь R1a (19%).[8]
Эхийн талаасаа түгээмэл гаплогрупп нь U (23.5%). Ихэнх удмуртчууд энэ гаплогруппын U2 (10.4%) болон U5 (9.3%) дэд салбарт багтдаг. Үүний араас H (22.5%) удаалдаг. Удмуртчуудын дунд мөн T (16.5%), D (11%) болон Z (6%) гаплогрупп тохиолддог.[8]
Угсаатны хольц буюу Автосомал-ийн хувьд удмуртчууд ойролцоогоор 30% нь Нганасан-тай маш төстэй Сибирийн хольцтой.[8][9] Энэ нь Сибирьийн гаралтай Уралын хэлээр ярьдаг ард түмнүүдийн дунд түгээмэл байдаг. Үлдсэн хэсэг нь ихэвчлэн Зүүн Европын Тал газрын хүмүүстэй төстэй бөгөөд бага хэмжээний Эртний Зүүн Европын анчин гөрөөчин байна,[8] буюу Срубная-тай төстэй.[9] Зүүн Хойд европчуудын дунд Степ буюу Эртний Европын Тал газрын хүмүүстэй холбоотой өндөр түвшний хольц түгээмэл байдаг.[8]
Зургийн сан
засварлах-
Wikimedia Russia-ийн захирал Владимир Медейко удмурт хэлээр баяр хүргэж байна.
-
Уламжлалт хувцастай удмурт эмэгтэйчүүд
-
-
Үндэснийхээ хувцсыг өмссөн удмурт эрэгтэй
-
Игринскийн дүүргийн Итальмас Нук цэцгийн наадамд оролцож буй удмурт охид
Бусад холбоос
засварлах- ↑ "Удмурти". www.britannica.com (англи хэлээр). Татаж авсан: 2024-01-05.
- ↑ Müller, C. G. (1776). "Les Wotyaks". Description de toutes les nations de l'empire de Russie (франц хэлээр). St. Petersburg. p. 65.
- ↑ Frazer, James George (1913). The Golden Bough. Cambridge U. Press. p. 155. ISBN 978-1-108-04738-8.
Annual expulsion of Satan among the Wotyaks of Russia
- ↑ Улс орнуудын улаан үстэй хүмүүсийн тархалт - The Telegraph
- ↑ Дэлхийн хамгийн улаан үстэй хүмүүс - BBC News
- ↑ Рыжий фестиваль - 2017 - Ижевск хотын портал
- ↑ Winston, Robert, ed. (2004). Human: The Definitive Visual Guide. New York: Dorling Kindersley. p. 396. ISBN 0-7566-0520-2.
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 8.4 Tambets, Kristiina; Yunusbayev, Bayazit; Hudjashov, Georgi; Ilumäe, Anne-Mai; Rootsi, Siiri; Honkola, Terhi; Vesakoski, Outi; Atkinson, Quentin; Skoglund, Pontus; Kushniarevich, Alena; Litvinov, Sergey; Reidla, Maere; Metspalu, Ene; Saag, Lehti; Rantanen, Timo (2018). "Genes reveal traces of common recent demographic history for most of the Uralic-speaking populations". Genome Biology (англи хэлээр). 19 (1): 139. doi:10.1186/s13059-018-1522-1. ISSN 1474-760X. PMC 6151024. PMID 30241495.
- ↑ 9.0 9.1 Jeong, Choongwon; Balanovsky, Oleg; Lukianova, Elena; Kahbatkyzy, Nurzhibek; Flegontov, Pavel; Zaporozhchenko, Valery; Immel, Alexander; Wang, Chuan-Chao; Ixan, Olzhas; Khussainova, Elmira; Bekmanov, Bakhytzhan; Zaibert, Victor; Lavryashina, Maria; Pocheshkhova, Elvira; Yusupov, Yuldash (2019). "The genetic history of admixture across inner Eurasia". Nature Ecology & Evolution (англи хэлээр). 3 (6): 966–976. Bibcode:2019NatEE...3..966J. doi:10.1038/s41559-019-0878-2. ISSN 2397-334X. PMC 6542712. PMID 31036896.