Төрмөнхийн Хайдав

Төрмөнхийн Хайдав (1989-2021†) нь Увс аймгийн Зүүнговь сумын харъяат. Үндэсний бөхийн аймгийн заан цолтой бөх агсан.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2009 Увс аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 256
2010 Увс аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цолоо батлан " Нэмэх " чимэг хүртсэн. 256
2016 Увс аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага " цол хүртсэн. 256
2017 Увс аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Хүрэлсүхэд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 256
2018 Увс аймгийн баяр наадамд аймгийн заан Ж.Ням-Эрдэнэд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цолоо батлан " Жавхлант " чимэг нэмсэн 256

Бөхийн удам засварлах

Аймгийн заан Т.Хайдав нь аавын талаас бөхийн удамтай. Өвөө аав нь бөх Донров гэж хүн байсан бөгөөд аав Д.Төрмөнх нь Монгол улсын гавъяат дасгалжуулагч, 1987 оны Ардын хувьсгалын 67 жилийн ойгоор " Монгол улсын начин " хэмээх эрхэм цолыг хүртсэн бөх юм. Төрсөн дүү Т.Энхбаяр нь аймгийн начин, Т.Энхбат нь сумын заан цолтой бөхчүүдээ.