Түүхэн эх сурвалж

Түүхийн эх сурвалж гэдэг нь өнгөрсөн үеийн нотолж чадахуйц бүх хэлбэрт баримт нотолгоо, археологийн олдвор, зоосон мөнгө, хэрэглэгдэхүүн, домог яриа, бичгээр болон бусад хэлбэрээр хадгалагдан ирсэн биет ба биет бус эд зүйлсийг нийтэд нь хэлдэг. Эдгээр баримт нотолгооны чанар, он цаг, бичиж тэмдэглэсэн ном зохиолын агуулга зэргээс хамаарч анхдагч эх сурвалж, хоёрдогч эх сурвалж гэж ангилна. Анхдагч эх сурвалж нь тухайн сэдвийг ойролцоо цаг үед эсвэл бага зэрэг хожуу үед бичихдээ, ойролцоо үеийн баримтад бүтээлээр нотлогдохуйц зүйлсийг багтаасан бичгийн дурсгал, тухайн цагийн эд өлгийн зүйлсийг хэлнэ. Хоёрдогч эх сурвалжид тухайн судлаж байгаа сэдвийн цаг үеэс олон зуун жилийн дараа, анхдагч бичгийн эх сурвалж, эд өлгийн зүйлээс шууд болон дам байдлаар эшлэн хуулбарлсан ном зохиол, толь бичиг, нэвтэрхий толь, домог яриа, зарим биет өвийг багтаадаг.

Төрөл ангилал

засварлах

Түүхийн эх сурвалжийг хэлбэрээр нь

  1. Биет эх сурвалж,
  2. Аман эх сурвалж,
  3. Бичгэн эх сурвалж гэж ерөнхийлөн гурав тоймлож хуваадаг.

Биет эх сурвалж

засварлах
  • Оромж, түүний үлдэц
  • Хөдөлмөрийн болон ахуйн багаж, зэмсэг
  • Булш оршуулга
  • Хот суурины үлдэгдэл
  • Зоос, гулдмай зэрэг төлбөрийн хэрэгсэл
  • Хувцас
  • Зэвсэг
  • Усанд живсэн эсвэл усан доорх биет олдвор

Аман сурвалж

засварлах

Баримт бичгийн эх сурвалж

засварлах
  • Эд өлгийн эх сурвалж
  • Бичгийн эх сурвалж
  • Угсаатны зүйн эх сурвалж
  • Хэл шинжлэлийн эх сурвалж
  • Ардын аман зохиолын эх сурвалж
  • Гэрэл зургийн эх сурвалж
  • Дуу авиа бичлэгийн эх сурвалж
  • Аялагч жуулчдын тэмдэглэл
  • Сонин, сэтгүүл
  • Гар бичмэл, ноорог
  • Тайлан, илтгэл зэрэг албаны баримт бичиг
  • Цаасан мөнгө, төлбөрийн хэрэгсэл
  • Гэрээ баримт

Хэрэгцээ шаардлага

засварлах
  • Даяаршлын эрин үед түүх, өв соёлоо танин мэдэх, авч үлдэх
  • Эх оронч сэтгэлгээ бий болгох
  • Түүх өв соёлоороо бахархах, дур сонирхолтой болох
  • Баримтыг нягтлах, нотлох няцаах
  • Түүх өв  соёлоо дамжуулан үлдээх
  • Түүхэн ухамсар бий болгох
  • Түүхийн ухамсартайгаар хөгжих, боловсрох
  • Түүхийн сургалтыг бодитой болгох
  • Түүхэн нотолгооны хэрэгцээг хангах
  • Түүхэн өргөн мэдлэгтэй болох
  • Түүхэн мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх
  • Түүхэн зүтгэлтнүүдийн гавьяагаар бахархах
  • Түүхэн хувцас хэрэглэлээ сэргээх

Мөн үзэх

засварлах

Эх сурвалж