Түргэн сум

Түргэн нь Увс аймгийн сум юм.

Түргэн сум нь 1925 онд БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 5-р тогтоолоор Чандмань уул аймгийн Төгс буянт уулын хошуунаас Дэлгэрмөрний дэнж дээр Баянхайрхан сум нэртэй байгуулагдсан. Анх 9 баг, 603 өрх, 2600 хүн амтай, 97800 толгой малтай байв. 1931 оноос Түргэн сум гэж нэрлэгджээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Баянхайрхан, Рашаант, Эрдэнэхайрхан гэсэн 3 багтай. Түргэн сум нь 225342га нутаг дэвсгэртэй, 2018 оны жил эцсийн статистик үзүүлэлтээр 608 өрх, 2125 хүн амтай, 143959 толгой мал тоолуулжээ. Аймгийн төвөөс 35 км-т орших бөгөөд 32 км хар замаар холбогдсон, 15611 га ой бүхий талбайтай,ойт хээрийн бүсэд оршдог. Сумын иргэд ихэвчлэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг.