Түндэвийн Шагдарсүрэн
Түндэвийн Шагдарсүрэн (1918 онд Төв аймагт төрсөн- 1982 онд нас барсан)- БНМАУ-ын Хүний Гавьяат Эмч, Төрийн шагналт, XX зууны манлай гарамгай эмч.
Түндэвийн Шагдарсүрэн | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | эмч |
Академич Т.Шагдарсүрэн анагаахын салбарын анхны эрдэмтэн (1952), АУДэС-н анхны тэнхмийн эрхлэгч, Монгол орондоо цээжний хөндийн болон зүрх-судасны мэс заслын салбаруудыг байгуулж, анхны мэнс заслын хагалгаануудыг биечлэн хийж тэдгээрийг эмнэлгийн практикт нэвтрүүлж, сургалт-судалгаа-эмнэлзүйг хослуулж алтан гурвалын сургаалыг буй болгосон их эрдэмтэн гэдгийг шавь нар нь, Монголын ард түмэн андахгүй.
Намтар
засварлахБагадаа өнчирч, бусдад үрчлэгдэж өсөн 11 настайдаа Улаанбаатарт бага сургуульд орж, улмаар дунд сургууль, ЗХУ /хуучин нэрээр/-д Улаан-Үдийн монгол рабфак, Омск хотын анагаах ухааны дээд сургуульд суралцаж, 1942 онд хүний их эмч мэргэжлээр дүүргэжээ.
Ажилласан байдал
засварлах- 1942-1945 онд Налайх, Дундговь аймаг, Улаанбаатар хотод их эмч, аймгийн ерөнхий эмч, төв эмнэлгийн эмч,
- 1945-1948 онд Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Улсын ариун цэврийг шалган байцаах ерөнхий газрын дарга,
- 1952-1961 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийн ерөнхий ба судалгааны мэс заслын тэнхмийн эрхлэгч, багш,
- 1961-1982 онд АУДэС-ийн мөн тэнхмийн эрхлэгч багшаар ажиллажээ.
- 1961 оноос Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн даргын ажлыг давхар гүйцэтгэжээ.
Эрдмийн зэрэг цол
засварлах- 1948-1952 онд ЗХУ-д аспирантурт суралцаж “Нэг талын идээт ангины үед хоёр талын гүйлсэн булчирхайг авах асуудалд” сэдвээр 1952 онд монгол эмч нараас анх Анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан,
- 1961 онд Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон бөгөөд туурвисан бүтээлээр нь 1990 онд Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг олгожээ.
- ЗХУ-ын Мэс засалчдын нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 1974 онд сонгогдсон байна.
4000 гаруй их эмчийг сургаж бэлтгэн эрүүл мэндийн салбарыг боловсон хүчнээр хангахад их хувь нэмэр оруулсан багш, профессор байжээ. Орлогч сайд-газрын дарга байхдаа хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг дээшлүүлэх, гоц болон нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх зэрэг үүрэгт ажлынхаа хажуугаар Японы Квантуны армиас олзлогдсон олон мянган хүнийг Сэлэнгийн Цагаан-Эрэгт хүлээн авч эмнэлгийн тусламжийн арга хэмжээг удирдан зохион байгуулж, тэдэнд зориулсан эмнэлгийг Улаанбаатарын хойд Чингэлтэй уулын Дамбадаржаагийн аманд нээн ажиллуулсан байна.
Анагаах ухааны хүрээлэнгийн захирлаар 20 илүү жил ажиллахдаа Монголын анагаах ухааныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, эрдэмтэд төрүүлэхэд онцгой анхаарал тавьж үр бүтээл гаргажээ. 1955-1960 онд эрүүлийг хамгаалах салбарт цээжний хөндийн мэс заслыг хөгжүүлэх асуудлыг сэдэж 2000 шахам мэс засал хийсний дотор манай улсад анх удаа улаан хоолой, ходоод, уушигны өмөн, элэгний бэтэг өвчинд мэс заслын эмчилгээ хийж, улаан хоолойг тайрах, нарийн гэдсээр улаан холойг нөхөх зэрэг аргыг практикт нэвтрүүлсэн байна. Зүрхний мэс заслын тусламжийг хөгжүүлэх зорилгоор хамтлаг байгуулж ажиллан зүрх судасны 1000 шахам мэс засал хийж, энэ нарийн ажлыг дэлхийн түвшинд хүргэсэн байна.
Эрдмийн бүтээлүүд
засварлах- “Хэвлийн гялтангийн түгээмэл перптонитын асуудал”,
- “Улаан хоолойн мэс заслын зарим асуудал”,
- “АУДС-ийн оюутан, залуу мэс засалчдад зориулсан сурах бичиг”,
- “Амьсгалын дээд замын хорт хавдрын зарим асуудал”,
- “Зүрхний бэтэг” зэрэг эрдэм шинжилгээний олон ном, сурах бичиг, өгүүлэл туурвин хэвлүүлжээ.
Арав гаруй бүтээл нь гадаадын хэвлэлд гарсан байна. Манай орны эрүүлийг хамгаалахын практикт шинжлэх ухааны орчин үеийн ололтыг нэвтрүүлэх, анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг үүсгэж хөгжүүлэх, цээжний хөндийн мэс заслын онош, эмчилгээний аргыг боловсронгуй болгоход жинтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, алдарт эмч, шилдэг зохион байгуулагчийн нэг байжээ. ЗХУ, БНАГАУ, Польш, Куба, Югослав, Англи, Итали зэрэг 10 гаруй оронд болсон олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд улс орноо төлөөлөн оролцсон байна.
БНМАУ-ын АИХ-ын депутатаар 3 удаа сонгогджээ.
Гавьяа Шагнал
засварлах- БНМАУ-ын Хүний Гавьяат Эмч - /1971-07-02. №133/
- БНМАУ-ын Төрийн шагнал - “Зүрхний мэс заслын тусламжийг хөгжүүлж практикт нэвтрүүлсэн нь” бүтээлээрээ хамтлагийнхаа эмч нарын хамт /1981/
- Сүхбаатарын одон
- Алтан гадас 2 удаа болон бусад медалиудаар шагнагджээ.