Түндэвийн Хандсүрэн

Түндэвийн Хандсүрэн (1915 онд хуучнаар Амгаланбаатар хотноо, одоогийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Амгалан хороонд төрсөн- 1988 онд нас барсан) - БНМАУ-ын Ардын Жүжигчин. Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, жүжигчин бөгөөд уртын дуучин.

Түндэвийн Хандсүрэн
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжигчин

Т.Хандсүрэн ард Түндэвийн 3 хүүхдийн отгон болж 1915 онд төрсөн. Бага сургуульд суралцаад 1926 оноос Аж үйлдвэрийн яаманд тал бичээч, жинхэнэ бичээчээр ажиллажээ. 1933 онд Улсын төв театрт шалгуулан орсноор Д.Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубээс уран бүтээлийнхээ гарааг эхэлж, насан туршдаа жүжигчнээр ажилласан билээ.

Т.Хандсүрэн 1956 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

Бага наснаасаа эх Буяндэлгэрээрээ хөгжим заалгаж урлаг, уран сайханд дуртай болсон тэрбээр Монголын театрын урлагийн тулгын чулууг тавилцагсдын нэг байжээ.

Бага сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсжээ.

  • 1926 оноос Аж үйлдвэрийн яаманд тал бичээч, жинхэнэ бичээчээр ажиллаж байгаад
  • 1933 онд Улсын төв театрын жүжигчин болж амьдралынхаа 50 гаруй жилийг урлагт зориулсан байна.

Уран бүтээл

засварлах

Жүжгийн

засварлах
  • Д.Намдагийн “Их авхай”-н Лоомаамаа,
  • Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Эрдэнэ аажий,
  • Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын “Мандухай цэцэн хатан”-ы Ергөн хатан,
  • Д.Мягмарын “Нандин эрдэнэ”-ийн Ханд
  • С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”,
  • Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”, “Оролмаа”,
  • Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”,
  • Б. Нямаагийн “. . . . . . . .”,
  • Уильям Шекспирийн “Отелло”,
  • Э.Войничийн “Овод”,
  • Михаил Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь”

Дэлгэцийн

засварлах

Дуурийн

засварлах

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн анхны Нансалмаа болсноороо монгол дуурийн урлагт нэрээ мөнхөлсөн нэрт дуучин, жүжигчин, уртын дууны томоохон мастер байжээ.

"Гандан уулын цэцэг", "Ганган хул" зэрэг ардын дуу дуулж олны таашаал хүртсэн.

Том ах нь Түндэвийн Аюурзана 1926-1930 онд Францад сурсан оюутнуудын нэг бөгөөд БНМАУ-ын гавьяат зоотехникч, удаах ах Түндэвийн Шагдарсүрэн нь Төрийн шагналт, академич, мэс засалч юм.

Нөхөр Мижид нь эрт нас барсан. Ганц охин Мижидийн Жаргал гадаад худалдааны салбарт ажиллаж байсан.

Гавьяа шагнал

засварлах