Түдэвийн Үйтүмэн
Түдэвийн Үйтүмэн (1939 оны 12-р сарын 29-нд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн- 1993 онд нас барсан) нь шатрын спортоор Монголоос төрсөн анхны олон улсын мастер (1965) хүн байв.[1]
Намтар
засварлахГовь-Алтай аймгийн дунд сургуульд байхдаа Бүдээхүү гэж хүнээр шатар заалгаж тоголдог болсон. 1963 онд хотод шилжиж ирээд алдарт Найдангийн Намжил багшийн шавь болж Улсын шигшээ багт орсон байна.
Т.Үйтүмэн 1969 онд Сингапурт зохиогдсон Азийн бүсийн тэмцээнд түрүүлж,[2] бүс хоорондын тэмцээнд оролцох эрх авсан бөгөөд 1970 онд Пальма де Мальоркад болсон бүс хоорондын тэмцээнд Роберт Фишер түрүүлэхэд 20-22-р байр эзэлж байв.[3] Тус тэмцээнд Үйтүмэн Фишертэй тэнцсэн.
Үйтүмэний оролцсон бусад олон улсын тэмцээний амжилтыг дурьдвал, 1964 онд Сочид 15-р байр (Чигорины нэрэмжит, ялагч Николай Крогиус);[4] 1965 онд мөн Сочид 15-р байр (Чигорины нэрэмжит, ялагч Вольфганг Унцикер ба Борис Спасский);[5] 1967 онд Хаванад 9-р байр (Армийн 4-р ДАШТ, ялагч Властимил Хорт);[6] 1971 онд Тбилисид 11-13-р байр (Гоглидзегийн нэрэмжит);[7] 1973 онд Дубнад 9-р байр (ялагч Михаиль Таль ба Ратмир Холмов).[8]
1972, 1978, 1986 онд 3 удаа улсын аварга болсон Үйтүмэн шатрын олимпиадад 6 удаа (1964–1974) эх орноо төлөөлөн оролцсоноос Тель-Авив 1964-өөс 2-р ширээнд алтан медаль (+11 −1 =5), Зиген 1970-аас 2-р ширээнд мөнгөн медаль (+12 −3 =3) хүртжээ.[9] Тэрээр мөн Монголын бүх ард түмний спартакиадад 2 удаа түрүүлсэн.
Дурсгал
засварлахТөрөлх Говь-Алтай аймгийн Бигэр сумын 12 жилийн дунд сургууль түүний нэрэмжит болсон.
Эшлэл
засварлах- ↑ "Т.Үйтүмэн" [T. Ujtumen]. MongolChess. Эх хувилбараас архивласан: 2016-08-22. Татаж авсан: 2015-05-31.
- ↑ "Zonals in USSR, CIS and Asia". Эх хувилбараас архивласан: 2011-06-05. Татаж авсан: 2016-11-28.
- ↑ World Chess Championship : 1970-72 cycle : 1970 Palma de Mallorca Interzonal
- ↑ Chigorin mem 1964 at the Wayback Machine (архивлагдсан Аравдугаар сар 27, 2009)
- ↑ Chigorin mem 1965 at the Wayback Machine (архивлагдсан Аравдугаар сар 27, 2009)
- ↑ Chessmetrics Player Profile: Tudev Ujtumen
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2009-10-21. Татаж авсан: 2009-10-25.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2009-10-21. Татаж авсан: 2009-10-25.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ OlimpBase
Гадны холбоос
засварлах- Chessgames.com сайт дахь тамирчны танилцуулга, өрөг: Түдэвийн Үйтүмэн
- Хийморь.мн