Найдангийн Намжил
Найдангийн Намжил ( 1914 оны 3-р сарын 5-нд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн- ) Монгол Улсын шатрын анхны олон улсын шүүгч, багш. Улсын шигшээ багийн анхны дасгалжуулагч, Азийн бүсийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын шатрын аварга тамирчин.
Намтар
засварлахНамжил 1936 онд Монголын шатрын ууган томоохон зүтгэлтэн, нийтийн шатрыг эх орондоо үндэслэн дэлгэрүүлэгч Санжаажамцын үүсгэн байгуулсан шатрын анхны бүлгэмд элсэн орж Санжаажамц агсны удирдлаган доор шатрын эрдэмд суралцаж эхэлжээ.
Тэрээр 1939 оноос Улаан-Үд хотноо суралцаж байх үеэсээ нийтийн шатраар хичээллэж эхэлсэн байна.
Мастер Н.Намжил өөрийн баялаг туршлага, зүтгэлээрээ шатрын онол практикийн ололтоос өргөн олонд суртчилах, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасан хүн.
Н.Намжил дэлхийн шатрын олимпиадад тамирчнаар 3 удаа, дасгалжуулагчаар 2 удаа оролцож, дэлхийн шатрын холбоонд Азийн бүсийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хийж байсан олон улсын шатрын зүтгэлтэн, олон улсын шүүгч байжээ.
Тэрээр улсын аврага шалгаруулах тэмцээнд 11 удаа шалгаран оролцохдоо улсын аврага шалгаруулах 11–дэх тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна.
Мастер Намжил олон жил улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж олон улсын мастер Түдэвийн Үйтүмэн, Лхамсүрэнгийн Мягмарсүрэн болон дэлхийн шатрын холбооны мастер Ж.Хулганаа, спортын мастер П.Бүжинлхамаас гадна олон тооны зэрэгтэй шатарчдыг өсч өндийхөд үнэлж их нэмэр оруулсан хүн юм.
Шагнал
засварлахН.Намжил эх орондоо шатрын спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд дорвитой хувь нэмрээ оруулсан гавъяатан мөн. Түүний хөдөлмөрч, уйгагүй, шаргуу, бүтээлч чанарыг үнэлж төрөөс Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнажээ.