«Алтан өргөө» (Die goldene Jurte) -1961 онд монгол хэл, герман хэлээр бүтээсэн БНМАУ, БНАГАУ-ын хамтарсан уран сайхны кино. БНМАУ-ын Монгол кино үйлдвэр, БНАГАУ-ын DEFA (Deutsche Film-Aktiengesellschaft) үйлдвэрийн хамтарсан бүтээл. Энэ кино нь гадаад улстай хамтран хийсэн анхны өнгөт кино юм. Үлгэрийн кино учир хослол зургийн аргыг маш их ашигласанаараа тухайн үеийн кинонуудаас ялгарч байсан. Энэ кино нь үлгэрийн сэдэвтэй монголын анхны кино болсон төдийгүй 1958 онд хийгдсэн Гурван найз киноны дараах хоёр дахь хүүхдийн сэдэвтэй кино болсон юм.

  • Зураач: Альфред Толле, Л.Гаваа, Вернер Пыске, Регина Кункел
  • Зургийн дарга: Эрих Кюне, Н.Гомбосүрэн
Алтан өргөө
Die goldene Jurte
Найруулагч:Готтфрийд Кольдиц
Равжаагийн Доржпалам
Зохиол:Курт Бортфельд
Сэнгийн Эрдэнэ
Дүрүүдэд:
  • Мэргэн ард - Ж.Лувсанжамц
  • Пагваа - Ц.Цэгмид
  • Сүмбээ - Б.Зориг
  • Ёров - С.Сүхбаатар
  • Ембоо - Г.Цэгмид
  • Сарангэрэл - Ц.Норжмаа
  • Сэндмаа - Ч.Долгорсүрэн
  • Лусын хаан - Курт Мюлхарт
  • Лусын охин - Эвелин Крон
Хөгжмийн
зохиолч:
Лувсанжамбын Мөрдорж
Зураглаач:Эрих Гуско, О.Уртнасан, Петер Дытрих
Эвлүүлэгч:Хилдегард Тэгенер
Студи:Deutsche Film AG
Монгол кино үйлдвэр
Нээлт:1961 он
Хугацаа:79 минут
Улс:Зүүн ГерманЗүүн Герман БНАГУ
Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1949Бүгд Найрамдах Монгол Ард Улс БНМАУ
Хэл:Монгол, герман хэл