Шагдаржавын Бямбацогт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шагдаржавын Бямбацогт
(Өөрчлөлт алга)

06:05, 5 Наймдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Шагдаржавын Бямбацогт нь (1973 онд төрсөн, 2021 оны 7 дугаар сарын 30-нд нас барсан) МУСГЗ нэвтрүүлэгч, хөтлөгч, дуу оруулагч төдийгүй улс төр судлаач хүн юм.

Намтар

Ш.Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг төгссөн байна.

1991 онд МҮОНТ-д орж ажилласнаас хойш нас барах хүртлээ радио телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа. Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт нь радио, телевизийн нэвтрүүлэг, өдөр тутмын мэдээ, “Цагийн хүрд" хөтөлбөрийг тогтмол уншихаас гадна баримтат болон уран сайхны кинонд дуу оруулах ажилд дагнан мэргэшжээ.

Дуу оруулалт

  • “Өргөст модны шувуу”,
  • “Халтар царайт”,
  • “Матар хочтой Данди”,
  • “Сансрын хамгаалагч Волтрон”,
  • “Хаврын 17 учрал”

зэрэг 500 гаруй уран сайхны кинонд дуу оруулалт хийж олон түмэндээ хүргэсэн байдаг.

Тайз дэлгэцний дүр

зэрэг уран сайхны кинонд түүний дүр мөнхөржээ.

Гавьяа Шагнал

  • Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн,
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
  • Радио, телевизийн болон Соёлын тэргүүний ажилтан