Күлтигин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Күлтигин'''<ref>Түүний нэрийг ихэнхидээ Күлтегин, Культегин, Күльтегин, Кюльтегин гэж олон..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

04:10, 12 Хоёрдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Күлтигин[1] (Руни бичиг: 𐰚𐰇𐰠𐱅𐰃𐰏𐰤‎, галиг:Kül Tign) (684-731) бол Хожуу Түрэгийн хаант улсын гарамгай цэргийн зүтгэлтэн юм. Тус улсыг үндэслэгч Кутлук Элтэрэс хааны хүү, Билгэ хааны дүү юм.

Намтар

701 онд Тардушын шад Могилян, 16 настай дүү Күлтигиний хамт цэрэг удирдан довтолж Чүй мөрний орчмын Киргиз аймаг овгуудыг эзлэн Түрэгийн захиргаанд авчээ. Мөн 703 онд өөрийн ах Тардушын шад цолтой Могиляны хамтаар цэрэг захирч, Байгаль нуураар нутагтай Байыркү аймгийг эзлэн төвшитгөв. 711 онд Тонюкук ноёны захирсан 20,000 цэрэгт багтан явахдаа Өрөнгө голын орчимд Түргеш улсын 100,000 цэрэгтэй байлдаж, Түргешийн Суогэ хааныг нь алж, цэргийн хүчийг нь бут ниргэж ялалт байгуулсан. Энэ тулааныг түүхэнд Болчугийн тулалдаан гэдэг. 713 онд олон жанжидын хамтаар цэрэг захирч, Карлук аймгийг эзлэв. 716 онд Капаган хаан нас барсан, үүний дараа хаан суурины төлөөх тэмцэл өрнөж, Капаган хааны хүү Бегьюг дэмжигчид, Элтэрэс хааны хүү Могиляныг дэмжигчид гэж хоёр хуваагдахад, цэргийн ноёдын олонхийн дэмжлэг авсан Могилян ялж, эсрэг талын олон ноёд, өөрийн авга ах Дуошифу нарыг алж ялалтаа тэмдэглэн, Билгэ хаан цолтой их сэнтийд суув. Энэ явдалд Күлтигин жанжин цэргийн хүчийг удирдан оролцож, өөрийн ахыг шууд ялахад чухал нөлөө үзүүлсэн. 731 оны 2 сард нас барж, тус жилийн 11 сард дурсгалын чулуун хөшөөг сийлж, тахилын онгоныг байгуулсан. Түүнийг нас барснаас хойш ердөө 3 жилийн дараа түүний ах Билгэ хааныг хороож, Түрэг улсад эрх мэдлийн төлөөх тэмцэл эхэлсэн.

Гэр бүл

Эшлэл

  1. Түүний нэрийг ихэнхидээ Күлтегин, Культегин, Күльтегин, Кюльтегин гэж олон янзаар бичиж хэвшжээ. Орхоны Хөшөө Цайдам дахь Күлтигиний гэрэлт хөшөөнд 𐰚𐰇𐰠 𐱅𐰃𐰏𐰤‎‎ (Kül Tigin) гэж бичсэн байдаг. 𐱅𐰃𐰏𐰤(Tigin) - Тигин гэх үгний хоёр дахь үсэг 𐰃 нь i буюу и үсэгээр бичигддэг, Иймээс гэрэлт хөшөөний бичээсийг нягтлан харахыг хүсч байна.