Беллона: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: thumb|220px|''Беллона'', [[Рембрандтын бүтээл.]] '''Беллона''' нь Эртний Ромын дайн...
(Өөрчлөлт алга)

04:25, 15 Хоёрдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Беллона нь Эртний Ромын дайны бурхан бөгөөд Эртний Грекийн Энётой дүйцнэ. Беллонагийн билэг тэмдэг бол илд, түүнийг дуулга өмсч, жад, бамбар барьснаар дүрсэлдэг юм.

Беллона, Рембрандтын бүтээл.

Гадаад улс гүрэнтэй хийх дайнтай холбоотой хурлаа сенатууд помериумын гадна, Капитолийн толгой дээр байх Беллонагийн сүмд хийдэг байжээ.

Мөн Беллонагийн наадмыг 6 сарын 3-нд тэмдэглэдэг байв.

Нэршил

"Беллона" хэмээх нэр нь "дайн" (bellum) гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Орчин үеийн англи хэлэнд Беллона бурхны нэрээс гаралтай "belligerent" ("дайнч") гэх үг байдаг. Анхандаа Беллона нь "тулаан" гэсэн утгатай бүр эртний үгээс гаралтай Дуэллона (Duellona) гэдэг нэртэй байсан гэдэг.