Туркийн спорт

Түрк улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2002 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
«Галатасарай» багийн шинэ талбай - Али Сами Ен тамирын цогцолбор

Хөлбөмбөг бол Түрк улсад хамгийн их дэлгэрсэн тамир, спорт юм.[1] Хөлбөмбөгийн лиг дээд, дунд, доод гэсэн гурван ангитай. «Фенербахче», «Галатасарай», «Бешикташ», «Трабзонспор» зэрэг багууд олон улсад танигдаж чаджээ. Түрк улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2002 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Нэг спорт нийгэмлэгийн харъяат болохоор хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн сайн багууд адилхан нэртэй байх нь таарна. Сагсан бөмбөгийн «Анадолу Эфес», эмэгтэй гар бөмбөгийн «Фенербахче» баг тив, дэлхийд сайн амжилт үзүүлдэг.[2]

НБА-д тоглодог Хидайет Туркоглу гэдэг сагсан бөмбөгч бий. Мөн Түркийнхэн хүч чадлын спортод сайн. Түрк үндэстний «Ягли гүреш» (Тосон барилдаан)-ийн бөхчүүд биеэ тосолж, зүлгэн дээр өрсөлдөгчийн далыг дээш харуулан дарахын төлөө барилддаг.[3]

Чөлөөт, сонгомол барилдаанаар Яшир Догу мэтийн алдартадтай.[4]

Эр, эм хүндийг өргөлтийн олимп, дэлхийн аваргуудтайгаас Наим Сулейманоглу, Халиль Мутлу хоёр домог болсон.

Лавлах холбоос засварлах

  1. Burak Sansal. "Sports in Turkey". allaboutturkey.com.
  2. Historic achievements of the Efes Pilsen Basketball Team (Memento 3. Тавдугаар сар 2008 цахим архивт). Anadolu Efes Spor Kulübü
  3. Burak Sansal (2006). "Oiled Wrestling".
  4. Gegner, Christiane. "FILA Wrestling Database"

Гадаад холбоос засварлах

  Commons: Sports in Turkey – Викимедиа зураг, бичлэг, дууны сан