Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо

(НБА-с чиглүүлэгдэв)

Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу NBA (Англи: National Basketball Association) нь эрэгтэй сагсан бөмбөгийн лигүүд дунд хамгийн нэр хүнд бүхий, Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг юм. 30 багтай, 29 баг нь Америк, 1 нэг нь Канадад харьяалагддаг. НБА нь Хойд Америкийн хамгийн том 4 мэргэжлийн спортын лигийн нэг юм. НБА-гийн тоглогчид нь нэг тоглогчид оногдох жилийн орлогоороо дэлхийн мэрэгжлийн тамирчдын дунд дээгүүр ордог.[1]

СпортСагсан бөмбөг
Байгуулагдсан1946 он 6 сарын 6нд АНУ, Нью Йорк муж, Нью-Йорк хот
ТөлөөлөгчАдам Силвер
Лигийн нээлт1946–47
багийн тоо30
Улс(ууд)Америк (29 баг)
Канад (1 баг)
Хамгийн сүүлийн аварга(ууд)Голден стэйт уорриорс (6 удаа)
Хамгийн олон аварга авсанБостон Сэлтикс (17 удаа)
ТВ хамтрагч(д)AБС
ИСПН
ТНТ
НБА ТВ
Холбоотой лигФИБА Америк (Америк)
Албан ёсны вебсайтNBA.com

Лиг 1946 оны 6 сарын 6-нд Нью-Йорк хотод Америкийн Сагсан бөмбөгийн Холбоо (Англи: Basketball Association of America, АБА) нэртэйгээр байгуулагдсан[2]. 1949 онд байгуулагдсан Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо (Англи: National Basketball Association, НБA) нь АБА-гийн гол өрсөлдөгч байсан. Багийн оффисууд тус тусдаа байдаг бөгөөд холбооны төв оффис нь Нью-Йорк хотын тавдугаар гудамжны 645, Олимпик Тауэрт байрладаг. НБА Энтертайнмент болон НБА ТВгийн студи нь Нью-Жерси мужийн Секаукус байрладаг.

Үүсэл ба нэгдэл

засварлах

Америкийн Сагсан бөмбөгийн Холбоог 1946 онд Канад болон Зүүн хойд Америк, өрнөд Америкийг хамруулан хоккейн ордны эзэд байгуулсан. 1946 оны 11 сарын 1-нд Канадын Онтарио мужийн Торонто хотын Мэпл Лийф Гарденс ордонд Торонто Хаскийз баг Нью-Йорк Кингс багтай хийсэн тоглолт лигийн түүхэнд анхны тоглолт байжээ.[3]

  1. "Slam dunk: NBA the richest sports league in the world by average pay « Sporting Intelligence". Sportingintelligence.com. 2011-04-21. Татаж авсан: 2012-01-05.
  2. Goldaper, Sam. "The First Game". NBA. Татаж авсан: 2010-08-05.
  3. "History of Basketball in Canada". NBA Media Ventures, LLC. Татаж авсан: 2007-04-13.


Гадаад холбоос

засварлах