Тормод Кнутсен (норв. Tormod Knutsen, 1932 оны 1 сарын 7 - ) нь олимпын аварга, Норвегийн цанын хоёр төрөлтийн тамирчин юм. Эйдсволл хотод төрсөн тэрээр 18 настайдаа цанын харайлтаар Норвегийн идэрчүүдийн аварга болжээ. 1954/55 оны улирлаас хоёр төрөлтөд хүчээ сорих болсон байна. Кнутсен Олимпын наадамд гурван удаа оролцож, тухай бүрт амжилтаа ахиулж байв. Анхны олимп нь 1956 оны Кортина д'Ампеццогийн олимп байсан бөгөөд 6-р байр эзэлсэн байна. 4 жилийн дараа Ско-Валлигийн олимпод оролцож, Германы Георг Томагийн дараа орж 2-р байр эзлэн, шагналын тавцанд гарав. 1961/62 оны улирлаас олимпын аварга асан Сверре Стенерсен Норвегийн шигшээ багийн дасгалжуулагч болсон нь Кнутсены амжилтад нөлөөлж, 1964 онд Инсбрукийн олимпоос алтан медальтай буцжээ.

Тормод Кнутсен
Цанын хоёр төрөлт
Төлөөлдөг улс:  Норвеги
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тормод Кнутсен
Төрсөн огноо 1932 оны 1 сарын 7
Төрсөн газар Норвеги, Эйдсволл
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгө Ско-Валли 1960 Хувь
Алт Инсбрук 1964 Хувь