Тож хошуу
Тож хошуу — Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг.
Тож хошуу | |
---|---|
хошуу | |
орос. Тоджинский район тув. Тожу кожуун |
|
Тува орон дахь Тож хошуу | |
Улс | Орос |
Бүгд Найрамдах Улс | Тува |
Хошуу | Тож |
Дотроо (6) | Зургаан сумтай |
Хошууны төв | Тоора-Хем суурин |
Газар нутаг | 44100 км² |
Хүн ам (тооц.) | 2014 онд 6200 хүн |
Ард түмэн | тож тува, тува, орос |
Хошууны хүн ам — 10 мянга. Засаг захиргааны төв — 2 мянган хүнтэй Тоора-Хем суурин.
Газар зүй
засварлахТож хошуу Тува орны дорно умард нутагт 44100 км² газар (хамгийн том нутаг) эзлэн оршдог. Хойд талаараа Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Буриад орон, бусад талаараа Биехэм, Кызыл, Хаахэм хошуутай хиллэдэг.
Хошууны нутагт Тожийн хотгор хотойж болон баруун зүүн Соёны нуруу сүндэрлэдэг. Бага Енисей (Бий-Хем), Хамсара, Улуг-Оо, Сыстыг-Хем, Кижи-Хем зэрэг гол, Тожа (Тож), Нойон (Ноён) нуур, Биехэмийн хүрхрээ бий.
Хүн ам
засварлах1990 | 2000 | 2014 |
---|---|---|
6,407 | 5,991 | 6,200 |
Хүн амын 45% тож тува (цаатан), 36% тува ястан, 20% орос үндэстэн.
Нутгийн хуваарь
засварлахАзас, Ий, Сыстыг-Хем, Тоора-Хем, Чазылар, Ырбан зургаан суманд хуваагддаг. 14 сууринтай.