Тугухунь
Тугухунь (Тогоон) — 284-684 онд Хөхнуурт оршин тогтнож байсан өвөг монгол сяньби улс байв.
284 он–672 он | |||||||||
Төлөв | вант улс | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нийслэл | Фучи | ||||||||
Нийтлэг хэл | сяньби хэл (өвөг монгол хэл) | ||||||||
Төр засаг | хаант засаг | ||||||||
Улсын ван | |||||||||
• 284-317 он | Муюн Тугухунь | ||||||||
• 635-672 он | Муюн Нухэбо | ||||||||
Түүх | |||||||||
• үүсэн байгуулагдсан | 284 он | ||||||||
• Төвөдөд эзлэгдсэн | 672 он | ||||||||
| |||||||||
Өнөөдөр | Хятад |
Түүх
засварлахМандсан үе
засварлахСяньби улс бутарсаны дараа Муюн Тугухунь ардаа дагуулан Хөхнуурт одож улс байгуулжээ. Тугухань Түрүү Яний Муюн Хуйн ах, Муюн Шэгүйн хүү байсан ба Ляодунгийн хойгоос Хатан голыг гатлан нүүсээр Хөхнуур, Чилянь нуруунд ирж суужээ.
Тугухунь 317 онд нас барахад хөвүүд нь Түрүү Цинь, Ся улсыг цохин эзлэн мөхөөжээ. Мөн тэдэнд Хөхнуур, туфа, Чифу, Хаоляний сяньби нар дагаар орсон. Улсын нийслэл нь Хөх нуураас баруун зүгт 6 км зайнд байв.
Өрнө зүг аян дайн хийж Хотан, Кашмир хүрч, харьяа нутаг зүүнээс баруунш 1500 км, хойноос өмнөш 1000 км болсон.
Доройтсон үе
засварлахДотор газрын хятадыг Тан улс нэгтгэн хүчирхэгжиж Тугухуньтай худалдааны зам булаацалдах болов.
Соронзонгомбоор удирдуулсан төвөдүүд хүчирхэгжин Тугухунийг довтлон ялж байжээ.
Хүчирхэгжсэн хоёр хөршийн нөлөөгөөр Тугухуний дотоод байдал тогтворгүй болсон.
672 онд Төвөдийн эзэнт гүрэн Тугухунийг бүрэн байлдан дагуулжээ.
Хожим хойно
засварлахТугухунь улс мөхсөний дараа ард түмэн нь хуваагджээ. Муюн Нохэбо хэсэг ард дагуулан Чилянь уулын зүүн зүгт нүүдэллэв. Бусад нь Төвөдийн эзэнт гүрний харьяанд үлджээ. Тугухунийг монгор ястны өвөг байжээ гэж зарим судлаачид үзсэн.
Улсын ван
засварлах- Муюн Тугухунь — 284—317 он
- Муюн Туян — 317—329 он
- Муюн Циянь — 329—351 он
- Муюн Сюйси — 351—371 он
- Муюн Шилянь - 371—390 он
- Муюн Шипи — 390—400 он
- Муюн Угэти − 400-405 он
- Муюн Шулогань - 405—417 он
- Муюн Ачай — 417—424 он
- Муюн Мугуй — 424—436 он
- Муюн Мулиянь — 436—452 он
- Муюн Шэинь — 452—481 он
- Муюн Дулхоу — 481—490 он
- Муюн Фулянчоу - 490—540 он
- Муюн Куалюй — 540—591 он
- Муюн Шифу — 591—597 он
- Муюн Фуюнь — 597—635 он
- Муюн Шунь - 635 он
- Муюн Нохэбо — 635—672 он