Титануудын тулаан (2010 оны кино)

Титануудын тулаан (Англи: Clash of the Titans) нь 2010 оны тулаант үйл явдалтай Америкийн кино бөгөөд 1986 оны ижил нэрт киног дахин бүтээсэн бүтээл юм. Францын найруулагч Луи Летерьегийн найруулсан уг киноны гол дүрд жүжигчин Сэм Уортингтон тогложээ. Кино 2010 оны дөрөвдүгээр сарын 2-нд нээлтээ хийжээ.

Титануудын тулаан
Найруулагч:Луи Летерье
Продюсер:Бэзил Иваник
Зохиол:
  • Лоуренс КэзданФил Хэй
    Трэвис Бичем
    Пил Хэй
    Мэтт Манфреди
Дүрүүдэд:
Хөгжмийн
зохиолч:
Рамин Жавади
Зураглаач:Питер Мензиес
Эвлүүлэгч:
  • Винсен Табойллон
    Мартин Уэльш
Студи:
  • Legendary Pictures
    The Zanuck Company
Компани
  • Warner Brothers,Legendary Pictures
Нээлт:2010 оны дөрөвдүгээр сарын 2
Хугацаа:106 мин
Улс:Англи
Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:$125 сая
Орлого:$491,918,410[1]

Эрт үеийн цагт Олимп уулын дайны бурхад Титан буюу аварга биет мангасын эсрэг тулалдаад ялан дийлж, газар доорхи ертөнцөд хорьж буйгаар кино эхэлдэг.

Олимп уулын хаан Зевс өөрийн нь эсрэг дайн зарласан Акрисий хааны эхнэртэй Акрисийн дүрээр нөхцөж, хүүтэй болгох ба хилэгнэсэн хаан эхнэрээ төрүүлсэн хүүгийн нь хамт далайд амьдаар нь авслан хаях ба нэгэн далайчны гэр бүл олж, өнчирсөн нялх хүүг Персей гэж нэрлэн эрийн цээнд хүргэх болно.

Зевсийн дүү, газар доорхи ертөнцийн хаан хорон санаат Аид дэлхий ертөнцийг эзэгнэхийн тулд нууц явуулга хийж Титануудын хүлээсийг тайлснаар дэлхий ертөнцөд аюул учрах байдал бий болох ба Аидын цэргүүдийн хөлд эцэг эхээ алдсан Персей Аргосын хаант улсын хэсэг цэргүүдийн хамт Титан болон Аидын эсрэг тэмцэх аянд гарах үедээ Ио хэмээх үргэлж залуугаараа байх эмэгтэйгээс өөрийгөө Зевсийн хүү Демигод болохыг мэддэг. Титануудыг дийлэх ганц арга нь Газар доорхи ертөнцийн Горгон нуурын хүн төрхт шулам Медузагийн толгойг тасдаж, толгойгоор нь чулуун бие болгох байлаа. Иймийн тул Аргосын цэргүүдийн хамт Персей аянд гарч буйг харуулдаг.

Дүрүүдэд

засварлах
  1. "Clash of the Titans (2010)". Box Office Mojo. IMDb. Татаж авсан: June 30, 2010.

Холбоос

засварлах