Тимор арал
Тимор арал (Англи: Timor Island) нь Бага Зондын арлуудын зүүн үзүүрт орших арал. Өмнө талд нь Тиморын тэнгисээр зааглагдан, Австрали тив оршино. Арлын талбай нь 30,777 км2.
Газарзүй | |
---|---|
Байршил | Зүүн Өмнөд Ази |
Солбицол | 9°14′S 124°56′E / 9.233°S 124.933°EСолбицол: 9°14′S 124°56′E / 9.233°S 124.933°E |
Талбай | 30,777 км2 (11,883.1 хавтгай дөрвөлжин миль) |
Хамгийн өндөр цэгийн өндөр | 2,963 м (9,720 фут) |
Улс | |
Хүн ам зүй | |
Хүн ам | 3,182,693 |
Нягтшил | 94.5 /км2 (244.8 /хавтгай дөрвөлжин миль) |
Засаг захиргааны нэгж ба түүх
засварлахТимор арал нь тусгаар тогтносон улс болох Зүүн Тимор ба Индонезийн Зүүн Нуса Тенггара мужийн харьяаны Баруун Тимороос бүрдэнэ.
Тимор арал нь 200-гаад жилийн өмнөөс хоёр хуваагдан захирагдах болжээ. Баруун Тимор нь 1800-гаад оноос 1949 он хүртэл Нидерландын Тимор гэгдэж байгаад, Голландын Зүүн Энэтхэгийн арлуудаас тусгаар тогтносон Индонезийн бүрэлдэхүүнд орсон аж. Харин Зүүн Тимор нь 1596 оноос 1975 он хүртэл Португалын Тимор гэгдэж байв. Португалын эзэмшилд Зүүн Тимороос гадна Баруун Тимор дахь тасархай нутаг болох Оекусси багтдаг байлаа. Голланд ба Португал нь 1912 оныг хүртэл албан ёсоор хилийн зурвас тогтоогоогүй байсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон улс тус аралд довтолж, 1942-1945 онд дайтагч тал болох Нидерландын эзэмшлийн Тиморыг эзэлснээс гадна төвийг сахисан байр суурь баримталж байсан Португалын эзэмшлийн Тиморт ерөнхийдөө хяналт тогтоож байв. Японы армийг Австралийн армийн тусламжтайгаар нутгийн оршин суугчид зэвсэгт тэмцэл өрнүүлэн хөөж гаргасан юм.
1975 онд Индонез улс Зүүн Тиморт хүч хэрэглэн нэвтэрч, өөрийн эрхшээлдээ оруулсан боловч НҮБ болон Португал улс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, Зүүн Тиморын оршин суугчид партизаны дайн өрнүүлэн, Индонезийн эсрэг тэмцэж байв. 1999 онд бүх нийтийн санал асуулгын үр дүнд Зүүн Тимор нь тусгаар улс болжээ. Индонез улс нь Зүүн Тимор улсын тусгаар тогтнолоос улбаалж, тус улс дахь салан тусгаарлах хөдөлгөөнүүд идэвхжихээс болгоомжилж буй бөгөөд 2001 оноос Тимор арлыг нэг захиргаанд оруулахын төлөөх "Тимор Раяа (Их Тимор)" хөдөлгөөн Баруун Тиморт бий болжээ.
Тимор арлын энэхүү хуваагдал нь барууны орнуудын Ази дахь колоничлолын үр дүнд бий болсон зүйл гэж хэлж болно.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Тимор арал – Энэ үгийг тайлбар толиос харна уу |