Тесла (өмнө нь Tesla Motors) - цахилгаан автомашин, цахилгаан эрчим хүч хадаглах (SolarCity) тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг америкийн компани.

2019 онд Тесла компани дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгч болж чадсан. Tesla Model 3 загварын суудлын седан машин 800,000-ын босгыг давж түүхэн дэх хамгийн их борлуулалттай цахилгаан машин болсон байна. 2021 онд Тесла компани нь автомашин үйлдвэрлэгч компаниудын дунд хөрөнгөжүүлэлтээрээ тэргүүлж, Японы Toyota-г ардаа орхисон байна.

Тесла компаний таних тэмдэг

Энэ компанийг Америкийн инженер, цахилгааны инженер, зохион бүтээгч Никола Теслагийн дурсгалд зориулж нэрлэжээ.

Тесла-гийн анхны Roadster загварын цахилгаан спорт машин

Түүх засварлах

Tesla (байгуулагдахдаа Tesla Motors гэж нэртэй байсан) компанийг анх 2003 оны 7-р сарын 1-нд Мартин Эберхард, Марк Тарпеннинг нар бүртгүүлсэн байна. Хэдэн сарын дараа Ян Райт Тесла компаний гуравдахь гишүүнээр бүртгүүлсэн байна. Компани үүсгэн байгуулсан дээрх 3 гишүүн 2004 оны 2-р сард компаниа өргөжүүлэхээр хөрөнгө татахад Элон Маск нийт 7,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтын 6,5-ыг дангаараа оруулж захиралуудын Зөвлөлийн дарга болоод М.Эберхардыг ерөнхий захиралаар томилжээ.

Tesla компани эхлээд анхны худалдан авагчдад зориулсан 1-р зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэж дараа нь седан зэрэг олон нийтэд чиглэсэн хямд автомашинууд үйлдвэрлэх зорилт тавьж байжээ. Tesla-гийн анхны автомашины загваруудыг албан ёсоор 2006 оны 7-р сарын 19-нд АНУ-ын Калифорни мужийн Санта-Моникад олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.

2006 ондоо багтааж Элон Маск хөрөнгө оруулалтын сангууд болон алдартай бизнес эрхлэгчдээс (Google-ийн үүсгэн байгуулагчдыг оролцуулаад) хэд хэдэн удаагийн санхүүжилтээр 100 сая доллар цуглуулж хөрөнгө татаж чадсан байна. Үүний үр дүнд Тесла 2008 онд анхны Roadster загвараа үйлдвэрлэж эхэлсэн юм байна.

2010 оны 1-р сард Тесла АНУ-ын Эрчим хүчний яамнаас 465 сая долларын зээл аваад 2013 онд эргэн төлж дуусгасан ажээ. 2010 оны 5-р сард Тесла Калифорни мужийн Фримонт (англи. Fremont) хотод "Model S" загварын машин үйлдвэрлэх үйлдвэрээ барьж эхлүүлсэн юм. 2012 оны 6-р сард хоёрдахь автомашин болох "Model S" загварыг үйлдвэрлэлийг эхлүүлжээ. Жилийн дараа 2017 онд суудлын "Model 3" загварын цахилгаан мшинаа зах зээл дээр гаргаж эхэлсэн байна.

2019 оны 3-р сарын 14-нд "Tesla Model Y" загварын цахилгаан машинаа олон нийтэд танилцуулжээ.

Tesla сүүлийн жилүүдэд «Суперцэнэглэгч» (англи. Supercharger) -цахилгаан машины цэнэглэх цэгүүдийн сүлжээ байгуулж, Tesla-гийн машинууд холын зайнд явах боломжтой болгож байгаа юм. Өнөөгийн байдлаар АНУ-ын гол автозамууд ийм цэнэглэх сүлжээтэй болсон бөгөөд цахилгаан машинууд үнэгүй цэнэг аваах америкийн баруун эргээс зүүн эрэг орох бүрэн боломтой болсон байна. Мөн «Суперцэнэглэгч» сүлжээ Европт болон Хятадын зүүн эрэг, Австралид эрчимтэй дэлгэрч байна.

Тесла-гийн ашиглаж байгаа үйлдвэрүүд засварлах

Ашиглалтанд орсон он Үйлдвэрийн нэр Хот Улс Ажилчдын тоо Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн Тайдбар
2010 Фримонт дахь Tesla-гийн үйлдвэр Фримонт, Калифорни АНУ 10,000 Цахилгаан машины "Model S, Model 3, Model X, Model Y" загварууд Өмнө нь General Motors, Toyota -гийн хамтарсан үйлдвэр байсан.
2016 Гига Невада Стори, Невада АНУ 7,000 Литий-ионы аккумулятор, Powerwall, Powerpack, Megapack, Semi (төлөвлөж байгаа) Гига-үйлдвэр 1.
2017 Гига Нью-Йорк Буффало, Нью-Йорк АНУ 1,500 Нарны дээвэр Tesla, Supercharger Гига-үйлдвэр 2.
2019 Гига Шанхай Шанхай Хятад 15,000 Model 3, Model Y Гига-үйлдвэр 3.
2022 Гига Берлин Грюнхайде (Марк), Бранденбург Герман 10,000 Model Y, Литий-ионы аккумулятор (төлөвлөж байгаа), Model 3 (төлөвлөж байгаа) Гига-үйлдвэр 4.
2022 Гига Техас Остин, Техас АНУ 10,000 Cybertruck (төлөвлөж байгаа), Model Y, Model 3 (төлөвлөгөө), Semi (төлөвлөгөө), Литий-ионны аккумулятор Tesla-гийн төв байр. Гига-үйлдвэр 5.

 

Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ автомашины тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ цахилгааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ тээврийн хэрэгслийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.